МАХН-аас яг одоо төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэд энэ удаагийн
сонгуульд Ардчилсан намд ялагдсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн утгатай
мэдээлэл хийж байна.
Ийгл тв ийн шууд эфир үзэх
МАХН-ын дарга С.Баяр энэ үеэр хэлэхдээ "Монгол Улсын
Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр
дэвшин ялалт байгуулсан Ц.Элбэгдоржид баяр хүргэе" гээд "Бид энэ
удаагийн сонгуулийг будилаантай болсон гэж хэлэхгүй. Үе үеийн
сонгуулийг бид будилаантай болсон гэж мэдэгдэж байгаагүй. Сонгуулийн
дүнг хүлээн зөвшөөрч байна" гэлээ.