Малавигаас хоёр дахь удаа хvvхэд vрчлэн авахаар хvсэлтээ илэрхийлсэн поп од Мадоннад том саад тулгарлаа.
Тvvний
vрчлэн авахыг хvсч буй гурван настай охин Мерсигийн эцэг Малавигийн
хуулийн байгууллагад хандан захидал бичжээ. Асрамжийн газар єсч буй
Мерси охины эцэг гэж єєрийгєє танилцуулсан 24 настай залуу Камбева
захидалдаа Мадоннаг мєнгє ихтэй, нэр хvндтэй хvн боловч ээж байх ёс
зvйн эрхгvй гэжээ. "Мадонна 50 гарсан атлаа хагас нvцгэн хувцасладаг нь
энэ хvн ямар ээж болохыг харуулаад єгнє. Хvvхдэд хангалуун амьдралаас
илvv тєрсєн эцэг нь хэрэгтэй" гэж охины эцэг хэлж байна. Тэрээр сард
ердєє 20 ам.долларын цалинтай хамгаалагчийн ажил хийдэг ч охиноо єсгєж
чадна гэж итгvvлэхийг оролдож байна. Камбева охиноо тєрєєгvй байхад
найз охиноо орхиж явсан мєртлєє Мадонна хvvхдийг нь vрчлэх сургаар
гэнэт гарч ирсэн юм. Поп од Мадонна энэ бvх саадыг vл харгалзан Мерсиг
єєрийн нэр дээр vрчлэх гэж Малавийн талд дахин хvсэлт гаргаад байгаа.
Тvvний хvсэлтийг ирэх даваа даваа гаригт хэлэлцэн шийднэ.