МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 6 дугаар сарын 19 өдөр
Улаанбаатар хот
Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1 Энэ хуулийн зорилт нь Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн
өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадам
2.1. Үндэсний их баяр наадам нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт
байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн.
2.2. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх өдрийг хуулиар тогтооно.
2.3. Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, нийслэл, сум (дүүрэг)-ын баяр
наадмаас бүрдэнэ.
2.4. Улсын баяр наадмыг Засгийн газар, аймаг сумын баяр наадмыг тухайн шатны
Засаг даргын тогтоосон газарт тус тус тэмдэглэнэ.