4 өдөр, 2024-05-02, 6:53 PM
Нүүр хуудас
Mиний булан
Login
welcome to kass life
Welcome Guest | RSS
Сайтын цэс
Мэдээний төрөл
мэдээ мэдээлэл [23]
програм хангамж [23]
тоглоом [4]
Дуу хөгжим [66]
Клип [18]
Кино [8]
Ханын цаас [3]
График дизайн [1]
Гар утас [0]
Флейш [1]
Видео [2]
Спорт [4]
E-book [6]
Чат
Санал асуулга
Та нарт цэцэ даалгддагуу ?
Total of answers: 1051

Статистиk











Main » 2009 » May » 8 » Дешам “Марсель”-д
Дешам “Марсель”-д
7:21 PM

didier_deschamps_494778aНэртэй хөлбөмбөгчин, ур чадвартай дасгалжуулагч Дидье Дешам Францын “Марсель” багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо. Өмнөх мэргэжилтэн Эрик Геретс клубийн эзэдтэй хэл амаа ололцоогүйн улмаас өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. “Олимпик” нэрээрээ дэлхийд танигдсан тус баг цагтаа “Аваргуудын лиг”-т түрүүлж байсан.

Тэндээс түүний шинэ үеийн сэргэлт эхэлсэн ч улсынхаа аварга цолыг “Лион”-д долоон жил дараалан алдав. Өрсөлдөгчийнхөө энэ супер цувралыг тасалдуулах боломж Марсель хотынхонд ирээд буй чухал үед Геретс огцорсонд олон хөгжөөн дэмжигчид ундууцаж байлаа.

Гэхдээ тэд хэдэн хоногийн дараа тайвширсэн. Учир нь шүтээн нь болсон Дешам ерөнхий дасгалжуулагчийн ажлыг хүлээн авчээ. “Марсель”-ийг “Аваргуудын лиг”-т түрүүлдэг жил багийнхаа ахлагчаар ажиллаж байсан тэрбээр “Монако” болон “Юве”-г амжилттай удирдан шилдэг дасгалжуулагч болох ирээдүйтэйгээ харуулсан билээ. Дешам 2000 онд спортоо орхиод 2001-2005 онд “Монако”-г удирдсан. Энэ хугацаанд багаа Францын цомын аварга болгож, “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд шалгаруулсан.

Дараа нь “Ювентус”-д очин “Сери-В”-гээс “Сери-А”-д дэвших замыг засч өгсөн билээ. Гэвч Италийн багийн боссуудын үзэл бодолтой нийцээгүй тул тэрбээр тус клубээс явснаар өдгөө хүртэл ажилгүй байсан юм. “Марсель”-ийн ерөнхийлөгч Пап Дисуф хувьцаа эзэмшигчидтэй зөвлөлдөөд түүнд багаа даатгах болсноо өчигдөр мэдэгдэв. Ноён ерөнхийлөгчийн хэлснээр чухам Дешам л ерөнхий дасгалжуулагчийн ажилд яв цав тохирч байгаа гэнэ.

Category: Спорт | Views: 834 | Added by: duugii | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
нэвтрэх хэсэг
Хайлт
Календар
«  May 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Мэдээний архив
найз site
  • ta huswel tanii saitiin banner end bairlana shdee

  • | # Dulguun 99985167 # © 2024 | $sait hugjvvlegch WWW.kass.UCOZ.com buh erh huuliar hamgaalagdsan huulbarlahiig horgilno$ |