Сайтын цэс |
|
 |
Мэдээний төрөл |
|
 |
Чат |
|
 |
Санал асуулга |
|
 |
|
Main » 2009 » May » 8 » MP3 форматын шинэ үе - mp3HD
MP3 форматын шинэ үе - mp3HD | 10:43 AM |
Өнөөдөр шинээр гарч байгаа дуу бүхэн mp3-т
хөрвүүлэгддэг хэмээвээс хэтрүүлэг болохгүй. Дижитал аудио болон
хөгжмийн файлийн хувьд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглээнд хамгийн
түгээмэл ашиглагддаг энэхүү аудиоформат нь lossy буюу чанарын
алдагдалтай шахдаг формат юм. Уг форматыг үүсгэж хөгжүүлэгчийн нэг -
Thomson пүүс mp3 -ийн шинэ хувилбар - lossless буюу чанарын алдагдалгүй
шахдаг mp3HD формат бий болголоо. Шинэ формат файлийн хэмжээний хувьд уламжлалт mp3-аас бараг дөрөв дахин их зай эзэлнэ.
Үүний зэрэгцээ уг формат backward compatible буюу
хуучин форматтайгаа зохицоотой. Өөрөөр хэлбэл ердийн mp3 тоглуулагчид
mp3HD файл ердийн mp3-ийн түвшинд танигдана.
Командын мөрнөөс WAV файлыг mp3НD-т хөрвүүлэх, хөрвүүлсэн файлыг
компьютерт тоглуулах Winamp-ийн плагин бүхий тусгай хэрэглүүрийг тус
компани www.all4mp3.com сайтад байрлуулжээ.
Ердийн аудио CD диск 1411 Кбит/с-ийн битрэйттэй байдаг бол mp3НD нь
500-900 Обит/с-ийн хувьсах битрэйттэй. Олонхийн хувьд mp3HD нь хуучин
mp3-аас ялгаагүй санагдаж болох авч нарийн сонсголтой хүмүүст шинэ
форматын чанарлаг дуугаралт ойлгогдох нь гарцаагүй.
|
Category: мэдээ мэдээлэл |
Views: 679 |
Added by: duugii
| Rating: 0.0/0 |
|
|
|
нэвтрэх хэсэг |
|
 |
Хайлт |
|
 |
Календар |
|
 |
Мэдээний архив |
|
 |
|