Сайтын цэс |
|
|
Мэдээний төрөл |
|
|
Чат |
|
|
Санал асуулга |
|
|
|
Main » 2009 » September » 21 » Гамшгаас vvдэлтэй хохирлын хэмжээг тогтоогоогvй
Гамшгаас vvдэлтэй хохирлын хэмжээг тогтоогоогvй | 7:23 PM |
Ноцтой мэдээ: Гамшгаас vvдэлтэй хохирлын хэмжээг тогтоогоогvй
Байгалийн онц аюултай vзэгдлийн талаар есдvгээр сарын 20-ны eдрийн 12.00 цагийн байдлаар авсан мэдээллээс хvргэе.
Ус, цаг уурын хvрээлэнгээс авсан мэдээгээр энэ сарын 19-ний eдeр Булган, Сэлэнгэ, Тeв аймгийн нутаг, Хeвсгeл, Архангайн зvvн, Хэнтийн баруун
хэсгээр 0.0-5.0 мм, 20-ны шeнe Сэлэнгэ, Тeв, Хэнтий, Сvхбаатарын нутаг,
Дорнодын баруун хэсгээр 0.0-7.0 мм бороо, цас орж, зарим нутгаар 0-13
см цасан бvрхvvл тогтжээ. Eнгeрсeн хоногт тeв, говь, зvvн аймгуудын
нутгаар 16-29 м/с хvчтэй шороон болон цасан шуурга шуурч, агаарын
температур eмнeх eдрeeсee 8-28 градусаар хvйтэрч, eчигдрийн байдлаар
Сэлэнгийн нутгаар бороо орж байгааг холбогдох газрууд мэдээллээ.
Хvчтэй шуурганы улмаас гурван хvн сураггvй болжээ
Булган аймгийн Сэлэнгэ суманд энэ сарын 18-ны орой айлаас ямаа авахаар
явсан иргэн Г сураггvй болжээ. Тvvнийг эрэн хайх ажиллагаа явагдсаны
дvнд очих байсан айлаас нь 100 метрийн хол жалганаас цогцос нь олдсон
байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Мeн
Eвeрхангай аймгийн Богд сумын 18 настай иргэн, Тeв аймгийн Баян-Eнжvvл
сумын 30 настай иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр сумын нэг хvн шуурганы
vед сураггvй болжээ. Эдгээр хvмvvсийг харьяа аймгийн Онцгой байдлын
хэлтэс болон орон нутгаас томилогдсон эрлийн багийнхан эрэн хайж байгаа
аж.
Баянхонгор аймагт vvрэн телефоны шон унав
Хvчтэй салхины улмаас энэ сарын 18-нд Баянхонгор аймгийн Баянговь
суманд vvрэн телефоны "Мобиком" компанийн дахин дамжуулах станцын
антенн унаж, сvлжээнд нь саатал гарсан байна. Vvний улмаас сумын тeв
бvхэлдээ холбоо тасраад байгаа аж. Мeн Говь-Алтай аймгийн Халиун сумын
Засаг даргын Тамгын газрын барилгын дээвэр хуурч, Эрдэнэ сумын хоёр
айлын байшин, дeрвeн амбаарын дээвэр хуурч, нэг гэр нурж, 28 айлын
хашаа салхинд унасан байна. Мeн энэ vеэр Архангай аймгийн Эрдэнэбулган
сумын IV багийн тeвийн барилгын дээвэр хуурч, найман айлын хашаа нурж,
нэг гэрлийн шон хугарч унав. Хамгийн сvvлд авсан мэдээллээр Дархан-Уул
аймгийн Дархан сумын Баяндаваа гэдэг газарт Eвeрхангай аймгаас туувраар
ирсэн малчны 200 толгой адуу шуурганд уруудаж сураггvй болжээ.
Улсын хэмжээнд 170257.5 га газар цасанд дарагджээ
Улсын ургацын комисс онц аюултай vзэгдлийн vеэр шуурхай ажиллаж байна.
Тэдний авсан мэдээллээр олон аймгийн нутагт цасан шуурга болж
тариалангийн талбай цасанд дарагдсан байна. Одоогийн байдлаар Булган
аймагт 250 га тариалангийн талбай, Тeв аймагт 32929 га, ангилан хадсан
5889 га, тeмсний талбай 1532 га, хvнсний ногооны 638 га, Хэнтий аймагт
200 га, Дархан-Уул аймагг 7446.5 га, 1800 га тосны ургамал, тeмсний
талбай 300 га, хvнсний ногоо 60 га, Сэлэнгэ аймагт босоо талбай 96961
га, ангилан хадсан 22252 га газар цасанд дарагдаж нэлээдгvй хэмжээний
хохирол учруулсан байна. Дээрх га газрыг нэгтгэн vзвэл улсын хэмжээнд
170257.5 га тариалангийн талбай цасанд дарагдсан нь энэ жилийн авах
ургацын 62 хувьтай тэнцээд байгаа ажээ.
А.Лхагважав
Niigmiin toil
|
Category: мэдээ мэдээлэл |
Views: 905 |
Added by: duugii
| Rating: 0.0/0 |
|
|
|
нэвтрэх хэсэг |
|
|
Хайлт |
|
|
Календар |
|
|
Мэдээний архив |
|
|
|