Англиас төрөн гарсан Alternative rock хамтлагууд дундаас хамгийн нэртэй гэж хэлж болох
Coldplay
хамтлаг нь 1998 онд байгуулагджээ.Chris Martin, Jonny Buckland, Guy
Berryman, Will Champion гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй уг хамтлаг нь
дэлхий даяар 50 сая ширхэг цомог зарж,"Yellow", "The Scientist",
"Clocks", "Speed of Sound", "Fix You" "Viva la Vida" гэх мэт маш олон
хит уран бүтээлүүдийг гаргаж байжээ.Тэгвэл энэ удаад рок хөгжим
сонсогчиддоо тус хамтлагийн хамгийн сүүлд гаргасан
амьд цомог
болох "Left Right Left Right Left"-ыг хүргэж байна.Энэхүү цомог нь
өнгөрсөн 5 дахь өдөр буюу 5-р сарын 15-нд худалдаанд гарсан юм.