5 өдөр, 2024-04-26, 1:26 PM
Нүүр хуудас
Mиний булан
Login
welcome to kass life
Welcome Guest | RSS
Сайтын цэс
Мэдээний төрөл
мэдээ мэдээлэл [23]
програм хангамж [23]
тоглоом [4]
Дуу хөгжим [66]
Клип [18]
Кино [8]
Ханын цаас [3]
График дизайн [1]
Гар утас [0]
Флейш [1]
Видео [2]
Спорт [4]
E-book [6]
Чат
Санал асуулга
Та нарт цэцэ даалгддагуу ?
Total of answers: 1051

Статистиk











Main » 2009 » May » 19 » Д.Пүрэвсүрэн: Би бодлынхоо боол болж амьдармааргvй байна
Д.Пүрэвсүрэн: Би бодлынхоо боол болж амьдармааргvй байна
9:31 PM

 
 
Топ модель Д.Пvрэвсvрэнгийн дэлгэрэнгvй ярилцлагыг нийтэлж байна. Сурагчийн ширээнээс салж амжаагvй байхдаа насны зөрvvтэй, чинээлэг эрийн харцанд өртөн дэндvv эрт бусдын нvд, хэл vгэнд олзлогдсон тэрээр өдгөө ч өөрийг нь сvvдэр мэт дагах элдвийн ярианд өртсөөр яваа. Хаа очиж бурхан тvvнд эрийн өвөрт хоргодон амьдрах төдийг бус авъяас, эрч хvчийг харамгvй хайрласныг гарын арван хуруунд элбэгхэн тоологдох тайз дэлгэцийн бvтээлээс нь хvмvvс мэдэх болсон. Манай сурвалжлагч топ модель Д.Пvрэвсvрэнтэй уулзаж амьдрал, уран бvтээлийнх нь талаар дэлгэрэнгvй ярилцлаа.
 
Энэ жил өөрийн чинь хувьд их л дуулиантай жил болж байх шиг. Уран бvтээл, хувийн амьдралд чинь ч ялгаагvй...?
Уран бvтээлийн хувьд өнгөрсөн болон өнөө жил их амжилттай явж байна. Ноднин Сингапураас ирээд "Боолын гэрээ" кинонд тоглон бас 9-р сард удирдлагын академийн бизнесийн удирдлагын ангид сурч эхэлсэн. Дөнгөж саяхан дипломоо хамгаалан сургуулиа амжилттай төгслөө. Мөн 3-р сард "Гоёлын даашинз" киноны зураг авалтад орж, сая уг кино маань нээлтээ хийлээ. "Хувьсал" продакшнд хоёр жил орчим ажиллаж байгаад би Сингапурт хэлний чиглэлээр сурахаар явсан. Ирээд яг мэргэжлийнхээ дагуу дахин ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Энэ хооронд загварын чиглэлээ ч орхигдуулаагvй. "Гоёл" наадам болон загварын шоу, реклам сурталчилгаанд идэвхитэй оролцож байгаа. Ер нь л их завгvй байлаа даа. Мэдээж ганц бие бvсгvй хvнд энэ бvхнийг зохицуулах амар биш байсан. Ар тал маань баталгаатай, сайн байгаа учраас л энэ бvхнийг зохицуулж байна. Хvvхдээ өглөө оройд цэцэрлэгт хvргэж өгөх, авах гээд бvхий л зvйлд аав ээж, ар гэрийнхэн маань туслаж, намайг ямар ч санаа зовох зvйлгvйгээр сурч хөдөлмөрлөхөд туслаж байгаад маш их баярлаж бас өөрийгөө азтайд тооцож явдаг юм. Би өөрөө сул юм уу завтай суух дургvй л дээ. Завтай хийх юмгvй гэртээ суухаар олон юм бодоод өөртөө гутрах, vл итгэх байдал ажиглагддаг юм шиг надад санагдсан. Хvн завгvй байх тусам илvv эрч хvчтэй байдаг юм билээ.

"Боолын гэрээ" өөрийн чинь хувьд анхны дэлгэцийн бvтээл байсан. Харин "Гоёлын даашинз" анхны гол дvрийн чинь бvтээл байх. Дэлгэцийн бvтээлийн хувьд ш дээ. Жанрын хувьд ч тэс өөр. Пvvжээд аль нь их хялбар байв?
"Боолын гэрээ" киноны хувьд vнэхээр хvнд, драматург ихтэй кино байсан. Харин Гоёлын даашинз-ын тухайд нийгэм даяараа хямралд өртөн хvмvvсийн зовхи нь унжуу байгаа энэ vөд гэрэл гэгээ, инээмсэглэл өгөх, хаврын сэргээлт болохоор их хөөрхөн кино болсон. Энэ хоёр кинон ээр нэг багийнхан хамтарч ажилласан. Багийнхан маань нэг нэгнийгээ сайн мэддэг, ойлгодог болохоор тэр бvр хvндрэлтэй санагдаагvй. Харин ч хамтарч ажиллахад амар бас урам өгч байсан. Зохиолч найруулагч Батболд ах, туслах найруулагч Төгсөө ах нартайгаа гол дvрийн жvжигчний хувьд илvv тvлхvv ажилласан. "Гоёлын даашинз" киноны дvр маань миний анхны гол дvр байсан. Гол дvрд тоглох нь vнэхээр хvнд, гол дvр болон туслах дvрийн ялгаа маш их байдгийг энэ хоёр кинон дээрээс сайн мэдэрсэн. Байнга зурагтай болохоор зургийн талбай дээр байрлаж, киноны амьдрал ямар байдгийг ойлгож мэдэрсэн дээ. Урьд нь би "Чамайгаа алдмааргvй байна", "Зургадугаар cap минь баяртай", "Миний хайрыг хvлээ" гээд л хэд хэдэн жvжигт тоглож байсан ч дэлгэцийн, тайзны уран бvтээлийн ялгаа маш их байдаг юм билээ. Гэхдээ мэдээж роль дээр ажиллах ажиллагаа нь адилхан ш дээ.

Энэ хавар өөрт чинь тохиолдсон харамсалтай хэргийг дуулаад олон хvн өмнөөс чинь харамсаж байсан. Найз залуудаа зодуулсны? чинь хэлж байна л даа. Энэ хэргийн талаар өөрийн чинь амнаас бодит vнэнийг сонсохсон гэсэн хvн цөөнгvй байгаа байх?
Уучлаарай, vнэнийг хэлэхэд би энэ тухай яримааргvй байна.

Хvнд байгааг чинь ойлгож байна. Магадгvй, чамайг буруутгадаг ч юм уу бодит байдлаас тэс өөр бодолтой хvн ч байж болох шvv дээ?
Би бусдын л адил өөрөө өөрийнхөө амьдралаар амьдарч яваа жирийн нэг эмэгтэй. Магадгvй намайг арай олон хvн таньдаг байх. Олны танил гэдэг утгаараа л би нэг их сvр дуулиантай амьдраад байгаа юм шиг ойлголт төрдөг байх. Тvvнээс биш би хvний өмсдөгийг өмсөөд, иддэгийг идэж уугаад л явж байгаа энгийн л нэг хvн шvv дээ. Хvний амьдралд баярлах, гомдох олон л vйл явдал тохиодог. Тэр болгон надад ч тохиолддог. Гэхдээ би болж байгаа болон болоод өнгөрсөн муу муухай юмыг бодоод бодлынхоо боол нь болох маш дургvй. Би өөрөө их өөдрөг vзэлтэй хvн. Сэтгэлд таагvй, муухай зvйлvvдийг хурдан мартахыг хичээдэг. Өнгөрснөө биш өмнөхөө харж амьдрахыг хvсдэг. Тийм болохоор ямар нэг зvйлд гутарч бас шаналаад яваад байдаггvй.

Пvрэвсvрэн тэгэв ингэв гээд яриад бичээд байхаар мэдээж таатай байхгvй. Дуугй байх зөвшөөрсний тэмдэг гэж ойлгох хvн ч гарна. Яагаад энэ болгонд дуугvй суудгийг чинь л асуух гээд байна л даа?
Би боддог юм. Бичих нэг нь бичиж, ярих нэг нь ярьж л байг гэж. Манайхны дунд нэг туйлширсан ойлголт байдаг л даа. Эрэгтэй эмэгтэй хоёр хvн зэрэгцээд явж байвал дандаа л бvсэлхийнээс доошоо ойлголттой болчихдог. Миний талаар ярьж байгаа хvн намайг алж байгаа хэрэг биш харин ч өөрийгөө ямар хvн бэ гэдгийг харуулж байна гэж би заримдаа өрөвддөг. Хvмvvс мангар биш ш дээ. Өдөрт л нэг эрэгтэй хvнтэй холбоод байвал эхэндээ итгэнэ, дараа нь тэр итгэх итгэл нь эргэнэ шvv дээ. Намайг нэг эрэгтэй хvнтэй холбож бичсэн хvн өөрөө бид хоёрын хамт хоол идээд юу ярьсныг хэзээ ч сонсоогvй л байдаг. Тийм байж яагаад өөрийнхөө дvрсэлсэн бодлоор бичээд байдаг юм бэ. Тэр чинь цаана нь хvний амьдралд яаж нөлөөлж байна вэ гэдгийг тэр бичиж байгаа хvн хэзээ ч бодолцож vздэггvй. Он гараад л дандаа над руу чиглэсэн аймаар мэдээнvvд гарсан. Тэр vед би бодож байсан. Хvн ерөөсөө намайг аймаар хvvхэн гээд бодчихож гэж. Гэтэл хvмvvс намайг тэгж бодохоосоо өмнө энэ хvний сэтгэлзvй ямар байдалд байгаа гэдэг ч юм уу, энэ хvн өр нь хэн юм бэ гэж бодож vзсэн vv гэвэл хэзээ ч vгvй. Гэтэл би чинь цохилдог зvрхтэй, сэтгэл санаагаар гутрана, баярлана. Яагаад хvн хvнээ хайрладаггvй юм бэ гэдгийг тэр vед би өөрөөсөө асууж vзэж байсан.

Сая "Гоёлын даашинз" кинонд Одбаяр та хоёр хамтран тоглолоо. Урьд нь ч та хоёрыг зvгээргvй гэж ярьдаг байсан. Yнэхээр та хоёрын дунд ямар нэг нандин зvйл, холбоо байхгvй юу?
Yнэнийг хэлэхэд бид хоёр нэг нэгийгээ эрэгтэй хvн, эмэгтэй хvн гэсэн утгаар харж байгаагvй. Жирийн л сайхан найзууд. Одкогийн маань эхнэр манай ангийн охин. Манай охинтой чацуу хөөрхөн охинтой. Одкотой найз гэхээсээ илvv гэр бvлийн найзууд гэж ч хэлж болно. Хvмvvс буруугаар ойлгочихно, тийм учраас хоёулаа хамтарч уран бvтээл хийхгvй гэх vv. Тэгж хvний ажил амьдралыг хязгаарлаж болохгvй л дээ. Нөгөөтэйгvvр хамтран тоглогчийг тухайн жvжигчин өөрөө сонгох биш найруулагч сонгодог. Найруулагч энэ хоёр хамтарч тоглох ёстой гэвэл бид хамтарч тоглоно. Тvvнээс биш би заавал Одкотой тоглохгvй гэсэн юм байхгvй. Албан ёсоор хэлэхэд бид хоёрт хайр сэтгэл байтугай хамт хоносон ч тохиолдол байхгvй. Харин би vvнийг яагаад хvмvvс ойлгодоггvй юм бол гэж гайхдаг.

Одбаяр, Пvрэвсvрэн хоёр хамтран тогловол борлуулалтад нөлөөлнө гэсэн санаа ч байж болох...?
Продюссерийн тийм санаа байсан vгvйг би мэдэхгvй. Хувь хvн, тэр тусмаа жvжигчин хvн өөртөө оногдсон ажлаа vvргийнхээ дагуу хийх ёстой. Тийм болохоор та хоёр тогло гэсэн, тэгээд л тоглосон.

Ингэхэд та бvхэн яагаад "Хувьсал" продакшнаас гарчихсан юм бэ. Отгонцэцэг драмын театрын жvжигчин болсон. Чиний хувьд яагаад чөлөөт уран бvтээлч гэх замыг сонгов?
Бусад жvжигчид яагаад "Хувьсал"-аас гарсныг би мэдэхгvй. Миний хувьд Сингапурт сураад ирэхэд манай ангийн жvжигчид салаад өөр өөр жvжигчидтэй хамт уран бvтээл хийцгээж байсан. Тийм учраас би буцаж ороогvй. Нөгөөтэйгvvр "Хувьсал"-д өглөө тэдэн цагаас орой тэд хvртэл гэж цагийн дагуу ажиллахаар сургуульд сурах, охиндоо цаг гаргах гээд миний амьдралын цаг зөрчилдөж эхэлсэн. Энэ vvднээсээ бие даасан уран бvтээлч болохоор шийдсэн. Амьдралын шаардлагаар гэх юм уу даа. Хаашаа л бол хаашаа хувирч чадах бие даасан уран бvтээлч байх ёстой гэж би vзсэн.

Мянганбаяр захирал та хоёр одоо ямархуу харьцаатай байгаа вэ. Цэгцбаатар та хоёрын дунд vvссэн асуудлын vеэр өөртэй чинь уулзсан уу?
Мянгаа одоо ажлаа хийгээд л явж байгаа. Бид өөр өөрийн гэсэн ажилтай, vvрэг хvлээсэн хvмvvс ш дээ. Гэхдээ бид хоёрын vvрэг хариуцлага нэг зvйл дээр огтлолцдог. Энэ бол vр хvvхэд. Хоёулаа эцэг эхийнхээ vvргийг хvлээгээд, тус тусынхаа ажлыг хийгээд явж байна. Өөр сонирхуулчихаар шинэ содон зvйл байхгvй. Яг л амьдардагаараа амьдраад явж байгаа.

Хэдий чи өөдрөг vзэлтэй ч гэсэн заримдаа өнгөрvvлсэн амьдралдаа харамсдаг уу?
ImageХvн болгон амьдралаа дандаа гэрэл гэгээтэй, дардан зам шиг төсөөлдөг. Харамсалтай нь амьдрал санасан шиг нь тийм байхгvй шvv дээ. Тэр хооронд гарч ирсэн ямарваа нэг факт, зөрчил болгон хvнийг амьдралын сургууль, ухаанд сургадаг юм болов уу. Амьдрал, хvн ийм байдаг юм байна гэдгийг хvн амьдрах явцдаа, цаг хугацааны хэрээр олж авдаг. Хvмvvс хэлдэг ш дээ, амьдралыг ухаараад ирэхэд нас тогтсон байдаг гэж. Миний хувьд хvн ганцаараа хичээх биш, харилцан итгэлцэл дээр амьдрал босох ёстой юм болов уу гэж боддог. Тvрvvн та асуусан ш дээ. Элдвийн хэл ам амаргvй байдаг байх гэж. Ганцхан хувь хvнээс биш янз бvрийн хvний худал хэл ам, цаашлаад нийгэм хvртэл хvмvvсийн босгох гэж байгаа амьдралд их нөлөөлдөг юм байна. Энэ хэрээрээ бас хvн гэж ийм байдаг юм байна, ингэх ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлдэг юм байна. Санаатай болдог юм байна гэж ойлгосон. Мэдээж, нэг худлаа мэдээ гарвал реакцилахгvй байна гэж байхгvй ш дээ. Хvн л юм чинь хэцvv санагдана. Гэхдээ хvн болгон сайхан амьдраад байна уу гэвэл тийм биш Энэ бvхэн нийгэмтэй, хvн хvндээ итгэх итгэл болсонтой холбоотой болов уу гэж бодож байна. Би бvхнийг өөрийнхөө хvссэнээр хийж ирсэн.

Тийм болохоор харамсдаггvй. Би интернэт ороод мэдээ уншдаг. Тэр мэдээг бичиж байгаа хvмvvс амьдралдаа нэг л хvнтэй учраад өөгvй сайхан амьдарч байгаа хvн гэж би боддог. Хэрвээ vнэхээр тийм байвал болж байна. Тийм маш олон хvн байгаа юм шиг байдаг. Гэтэл амьдрал дээр тийм байна уу гэвэл vгvй л байдаг. Тэр хvнийг муулахынхаа оронд өөрийгөө нэг харах хэрэгтэй ш дээ. Жишээ нь моделиудыг бичихдээ нvд, хамар нь тийм гээд л өөрөө яг л лусын дагина бусад нь муухай юм шиг бичээд сууж байдаг. Тийм болохоор хvмvvс хvнийг муулахаасаа илvv хvнд сэтгэлийн дэм өгөөч ээ, хvн гэдэг чинь сэтгэлийн амьтан. Тийм болохоор нэгнээ бvдэрсэн дээр нь нэмж битгий доошоо хийгээч ээ. Тvvнийхээ оронд өндийлгөөд аваач гэж хэлмээр байна. Хvн маш их сэтгэлийн тэнхээтэй байж, өөрөө өөрийгөө зоригжуулахгvй юм бол хvн хэзээ ч өөд нь татах биш харин ч улам доош нь хийхийг оролддог юм байна гэдгийг сайн ойлгосон. Тийм болохоор дандаа өөдрөг, гоё зvйл бодоод явж байвал аяндаа vйлс бvдэг гэдгийг би бодохоосоо илvv бодитоор сайн мэдэрч, сурч авсан.

Чи 10-р ангийн сурагч байсан санагдана. Монголоос ОУ-ын фото моделийн тэмцээнд оролцож ирээд ярилцлага өгөхдөө "Найз залуутай, тодорхой яримааргvй байна" гэж байсан. Тэр хvн Мянганбаяр захирал байсан уу. Анх ер нь яаж учирсан юм?
Уг нь миний намтар их товчхон ш дээ. Би сэхээтэн айлд төрж өсөн, хоёрдугаар дөчин мянгатад бага насаа өнгөрөөсөн. Хоёр ах, хоёр эгчтэй айлын отгон охин. Миний бага нас халуун гэр бvлийн уур амьсгалд vнэхээр сайхан өнгөрсөн. Нэг хоёр тэмцээнд орж, “Ганга гоёл” компанийн загвар өмсөгч болон тэндээсээ МДХ-нд загвар өмсөгчөөр ирж байсан. Тэр vед л анх нөхөртэйгөө танилцсан. Их сургуульд орж, хvvхэдтэй болсон. Одоо бодоход тэр vед хvмvvсээс айж байгаа хэрнээ их зоригтой юм шиг санагддаг. Айхгvй яав л яаг гээд өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гараар шийдэн босгосон. Яг л би юу хvсэж, яаж амьдармаар байна тэр л шугамаараа амьдарсан. Ямарваа нэгэн vйл явдал чинь учир зvйн шалтгаанаас болж гардаг. Хvн эргэж харах юм бол би яг энэ дээр нь ингэсэн байна даа. Тийм болохоор тэгж алдсан байна гээд тэрнээсээ ухаарлыг олох хэрэгтэй. Тэрнээс биш тэндээ зоогдоод гутраад яваад байх биш харин цаашаа алхаж явах ёстой юм болов уу гэж боддог.

Амьдрал бvтэлгvйтсэн ч ганцаар явна гэж vгvй. Ирээдvйн амьдралын төлөвлөгөө юу байна. Монгол модель агентлагийн дvvмэд залуутай vерхэж байгаа гэл vv?
Yгvй ш дээ. Монгол моделийн тэр мэдээг би өөрөө уншаад маш их гайхсан л даа. Яагаад гэхээр тийм юм байхгvй учраас. Энэ мэтчилэн ийм мэдээнvvд л хvмvvст буруу ойлголт өгч байгаа байхгvй юу. Би бодохдоо манай кинонд "Эра"-гийн эрэгтэй эмэгтэй моделиуд массанд оролцсон. Тэр зураг авалтаас ч юмуу шалтгаалан л ийм яриа гарсан байх. Одоогоор ганц бие яваа ч гэсэн би ирээдvйд олон хvvхэдтэй болно гэж боддог. Өөрөө олуулаа өссөн болохоор гэр бvлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгохыг хvсдэг. Ямар ч байсан дахиад хvнтэй суувал хоёр хvvхэд гаргана.

Тэр хvнийгээ хэн, ямар хvн байгаасай гэж хvсэж байна?
Хvнд ерөөсөө итгэл л чухал. Хvн хvндээ итгэх хэрэгтэй. Итгэхгvй бол бас хэцvv ш дээ. Хэн нэгний ярьсан юмыг сонсож итгэчихээд "Чи тэгсэн гэнэ ээ" гээд байвал хэзээ ч амьдрал босохгvй. Тийм болохоор хvн хамгийн эхлээд итгэх хэрэгтэй, хоёрт маш сайн ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Би гэр бvлийн амьдрал зохиоход нэг их яарахгvй байна. Яагаад гэвэл залуу байна, өшөө сурч мэдэх юм их байна. Ажиллаж хөдөлмөрлөнө, хvvхэд оройтно гэж байхгvй ш дээ. Хөөрхөн охинтой юм чинь. Тийм болохоор гэр бvлийн цаашдын амьдралд нэг их яарахгvй байна.

Тэгвал ажи мэргэжлийн хувьд их төлөвлөгөөтэй байх нь ээ тийм vv?
Мэдээж мэргэжлийнх дагуу ажиллана. Тэгэхдээ дахиад сурна гэж бодож байгаа. Сурч боловсрох хэзээ ч оройтдоггvй гэдэг залуу байхдаа сурч мэдэх хэрэгтэй. Ирээдvйд бие даасан, хараат биш одоогий байдлаасаа илvv болохыг хvсч байна. Одоо ч гэсэн тэр байдалдаа хvрэхийн тул сураад, хөдөлмөрлөөд явж байгаа. Загвар өмсөгчийн жvжигчний мэргэжил мөнхийн байхгvй гэдгийг аль эрт харсан учраас одооноос өөрийгөө бэлдэн сураад явж байна. Би дөчин нас хvрчихээд "Би дурлалт эмэгтэйн дvрд тоглохгvй юм байна, одоо яана аа" гэж толгой руугаа шаах биш, тэр хvрэхэд дахиад би өөрийн гэсэн өөр ажилтай, тэр vе ирэхэд сэтгэлээр унахгvй байхын тулд одооноос өөрийгөө бэлтгэж байна.

Пvvжээ 1000 ам.долларын даашинзаа хаана өмсөж гоёх гэж байна?
Тэр бол ажлын материал. Тэр даашинзыг зарах уу, хэн нэгэнд өгөх vv гэдэг тэр продюссерийн ажил. Тэр киноны гол шалтаг шалтгаан болсон даашинзыг "Гоёо" компани дээд зэргийн ноолуураар сваровский шигтгээ шигтгэж хийсэн. Яг даашинзны өөрийн өртөг 1000 доллар болсон. Шигтгээ нь маш vнэтэй байдаг юм билээ. Энэ даашинзыг цааш нь худалдаална гэсэн бодолтой байгаа болов уу.

"Боолын гэрээ" дээр чи нvцгэлдэг. Энэ кинон дээр харин арай өөр шийдлээр шийдэх шиг боллоо?
"Боолын гэрээ" дээр тэр хэсэг vнэхээр хэцvv санагдсан. Гэхдээ жvжигчин хvн ямар дvрд тоглож байгаагаасаа шалтгаалаад хийх юмаа л хийх ёстой. Харин "Гоёлын даашинз" дээр Пvрэвсvрэнг эротик гэсэн vгнээс зугтаалгацгаая гэсэн шийдлээр ажилласан. Хvмvvс Пvрэвсvрэн жvжиглэж байна гэхээр эротик хэсэг дээр тоглодог гэсэн бодолтой байж магадгvй. Тэгвэл энэ кино тийм биш. Бид сексийн хэсгийг бvжгээр шийдсэн. Бvжгээр юуг ч илэрхийлж болдог шvv дээ. Энэчлэн найруулагчийн санаагаар шийдлvvдийг их гоёор илэрхийлсэн байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Амжилт хvсьө.


Монголын нэг өдөр

Category: мэдээ мэдээлэл | Views: 1849 | Added by: duugii | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
нэвтрэх хэсэг
Хайлт
Календар
«  May 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Мэдээний архив
найз site
  • ta huswel tanii saitiin banner end bairlana shdee

  • | # Dulguun 99985167 # © 2024 | $sait hugjvvlegch WWW.kass.UCOZ.com buh erh huuliar hamgaalagdsan huulbarlahiig horgilno$ |