4 өдөр, 2024-04-18, 5:16 PM
Нүүр хуудас
Mиний булан
Login
welcome to kass life
Welcome Guest | RSS
Сайтын цэс
Мэдээний төрөл
мэдээ мэдээлэл [23]
програм хангамж [23]
тоглоом [4]
Дуу хөгжим [66]
Клип [18]
Кино [8]
Ханын цаас [3]
График дизайн [1]
Гар утас [0]
Флейш [1]
Видео [2]
Спорт [4]
E-book [6]
Чат
Санал асуулга
Та нарт цэцэ даалгддагуу ?
Total of answers: 1051

Статистиk











Main » 2009 » May » 19 » Big Bang хамтлагын танилцуулга. Тэдний уран бүтээл.
Big Bang хамтлагын танилцуулга. Тэдний уран бүтээл.
8:08 PM

 Big Bang-г байгууллагдахаас өмнө GD болон Tae yang (хойшид ТY) хоёр 12 настайгаасаа YG-тай хамтарч ажиллах болсон. Big Bang анх бэлгэгдэж байхдаа 6 гишүүнтэй(SO-1) байсан боловч анхнаасаа 5 гишүүнтэй байлгах төлөвлөгөөтэй байсан болохоор хэн нэгнийг хасах хэрэгтэй болсон. Тэгээд Seung ri болон SO-1 арай ижил хэмжээний авъяас чадвартай гэж үзэн нэгийг нь хамтлагаас хасах болсон. Харамсалтай нь SO-1хасагдсан учир нь тэр маш ичимхий тайзан дээр гарахад бэлэн биш гэж үзсэн.

Анх хамтлагынхаа нэрийг  Stump, Apex, Diamond, Big Bang гэсэн нэрнүүдээс сонгож авсан. Тэд 2006.08.29нд  YG family-н тоглолтон дээр анх удаа тайзан дээр гарсан байна. 2006.08.29нд тэдний анхны сингл "The first single" гаржээ. Уг синглд Америкийн алдарт Maroon5 хамтлагын  "This love" дууг  GD өөрийн хэл дээр дуулсан хувилбар орсон. Энэ сингл гарсан сардаа 17139 хувь борлогдсон бөгөөд нийтдээ 39655 хувь борлогджээ. Үүний дараа 2006.9.28нд  2дахь сингл "Big Bang is VIP" гарсан. Гарсан сардаа 21000 хувь борлогдсон бөгөөд нийтдээ 32503 хувь борлогджээ. 2006.11.22нд гарсан 3дахь сингл " BIG BANG 03" нийт  29138хувь борлогсон байна. Удалгүй тэд VIP хэмээх fan club-тай болсон. 2006.12.30нд тэд анхныхаа "The Real" тоглолтоо тавьжээ.Үүний дараа  2007оны  2сард  "Since 2007" нэртэй анхныхаа  full album-г гаргасан бөгөөд 48009 хувь борлогдсон байна. Мөн энэ сардаа багтаагаад "First concert live album-The Real " гэсэн анхныхаа тоглолтынхоо бичлэгийнг худалдаанд гаргасан энэ альбом 26787 хувь борлогдсон.  2007оны 3сараас "Want U" нэртэй анхны аялан тоглолтоо Инчон, Даигү, Чангвон, Жоенжу, Бусан хотуудаар хийсэн байна.

Үүнээс хойш тэд тус тусынхаа уран бүтээл рүү бага зэрэг орсон. TOP "I'm Sam" нэртэй телевизийн олон ангит кино мөн Red Roc-н "Hello" дууных нь клип-нд тоглодог. Dae sung-ы (хойшид DS) хувьд  Nemo гэдэг дуучинтай  "Now Us" нэртэй дуу хамтарч дуулжээ. GD TY  2  Kim jo han гэдэг дуучинтай  "I should've loved you only a little"мөн   "So in love part  2"дуунуудтай нь хамтарч ажиллажээ.  Тэд 2007оны  8сард "Always "mini album-ыхаа өдөрлөгтэй хамт  fan meeting зохиожээ. Энэ альбомд  GD-н зохиосон супер хит Lies дуу багтсан бөгөөд энэ дуу KBS, MBC, SBS, M Net чартуудаар тасралтгүй 8н 7хоног тэргүүлж 8 болон 9сарын шилдэг дуу болсон.  Lies дуу тэднийг жинхэнэ амжилтанд хүргэжээ. Учир нь хөгжмийн шагнал гардуулах дээд ёслол MKMF awards-с Шилдэг эрэгтэй хамтлаг  мөн Оны шилдэг дуу гэсэн хамгийн том шагналыг авсан.Мөн Golden Disk  awards-с "Daesang" буюу мөн шилдэг шагналыг авжээ.

Тэд 11сард  2дахь  "Hot Issue" нэртэй  mini album-аа гаргасан. Энэ альбомд "lies"-н амжилтийг бататгасан  "Las farewell" дуу багтжээ.Энэ дуу мөн л  8н  7хоногын турш 1 байранд явсан.  2007.12.28-30 хүртэл  2дахь тоглолт  "Big Bang is Great"-ээ бүтэн 3өдөр тавьсан бөгөөд тоглолтын тасалбар 10 минутийн дотор зарагдаж дууссан. 2008онд Япон улсыг зорьж анхны  Japan mini album "For the world"-оо гаргажээ. Энэ альбомд орсон "How Gee"-с бусад дуунууд нь  хуучин дуунуудаа анлиар дуулсан хувилбар юм байна. Түүнчлэн 2008.3.28,29нд Tokyo-д тоглолт тавьжээ. Удалгүй тэд 2дахь  Japаn mini album "With U"-ээ гаргасан. Энэ альбомд хуучны хит дуугаа ангилаар дуулсан мөн TY өөрийн соло "My girl"-оо  Японоор дуулсан байдаг юм байна. Үүний дараа тэд солонгостоо буцаж ирсэн. Хамгийн залуу гишүүн Seung ri(хойшид SR) "Sonagi" musical-д тоглосон  байна. Мөн "Why did you come to my home?" нэртэй кинонд Wonder girls-н  Soo hee-н хамт тоглосон байна. Уг кино 2009 оны эхээр дэлгэцнээ гарах юм байна.  Tae yang-ы хувьд соло уран бүтээлдээ орж анхны  mini album "Hot"-оо гаргажээ. Энэ альбомд орсон "Look at  only me" дуу нь нилээн хит болсоон. Уг дууны part2 буюу арай өөрөөр GD дуулсан байдаг.  GD-н хувьд pop star Uhm jung Hwa болон олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллан тэдний дууг продюсерлэсэн байна.  DS өөрийн digital single-ээ гаргажээ. Энэ нь trot  song(шог хошин,солонгосын үндэсний pop чиглэл ) "Gwinsoon look  at me"юм. Үүнийг  GD зохиосон бөгөөд чамгүй амжилт олсон юм. Мөн DS SBS tv-н "family outing" хөтөлбөрийн гишүүн болжээ. TOP-н хувьд та бүхний сайн мэдэх Gummy- тай хамтарч "I'm sorry" мөн pop star Uhm jung Hwa-тай  DISCO дуунуудтай нь хамтарч дуулсан. Мөн л хит болж чадсан дуунууд.

2008.08.08нд 3дахь mini album "Stand up"-аа гаргажээ. Уг альбомд GD-н зохиосон хит дуу "Haru Haru" мөн панк рок хамтлаг No Brain-тай хамтарсан "Oh my friend" мэтчилэн дуунууд багтсан байдаг. Уг альбомд "A Good man " дуунаас бусад бүх дуунуудыг нь GD зохиосон. Харин "A Good man"-г TOP зохиожээ. "Stand up" mini album 140000 хувь борлогджээ. "Stand up" тэдний хамгийн шилдэг  альбом учир нь солонгосын "Top 20" дууны чартад "Haru Haru" дуу нь 6-н 7хоногын турш нэгдүгээр барнаас салаагүй. Харин "Heaven" дуу нь 2т, "Oh My Friend " 9д, "A good man" 12т, "Lady" 16дугаар байранд явсан. Нэг ёсондоо Stand up альбомд орсон бүх дуунууд "Top 20"-д багтсан байна.

2008.10.06нд анхны Japan full album "Number 1"-аа толилуулсан байна.Энэ альбом гарангуутаа борлуулалтаараа японы Oricon чарт (Японы албан ёсны чарт)-д 3т явж байжээ. Харин "Number 1" дуу нь Number 1 болсоон.

Stand up-с хойш 3 сарын дараа 11 сард  Korean full album volume 2 буюу "Remember"-ээ гаргажээ. Уг альбомд  Seung ri-н соло "Strong baby" мөн хуучны дуучин Lee moon Sae-ны  "Red sunset  glow" дууг шинэчлэн өөрсдийн стильд оруулан дуулсан бөгөөд 11 болон 12 сарын шилдэг дуу болжээ.Энэ дууны араас Remember цомогт багтсан "Oh ah oh" болон "Wonderful" дуунууд нь чартад дээгүүр байраар явж байна.

Category: мэдээ мэдээлэл | Views: 1068 | Added by: duugii | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
нэвтрэх хэсэг
Хайлт
Календар
«  May 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Мэдээний архив
найз site
  • ta huswel tanii saitiin banner end bairlana shdee

  • | # Dulguun 99985167 # © 2024 | $sait hugjvvlegch WWW.kass.UCOZ.com buh erh huuliar hamgaalagdsan huulbarlahiig horgilno$ |