2 өдөр, 2024-04-23, 11:46 AM
Нүүр хуудас
Mиний булан
Login
welcome to kass life
Welcome Guest | RSS
Сайтын цэс
Мэдээний төрөл
мэдээ мэдээлэл [23]
програм хангамж [23]
тоглоом [4]
Дуу хөгжим [66]
Клип [18]
Кино [8]
Ханын цаас [3]
График дизайн [1]
Гар утас [0]
Флейш [1]
Видео [2]
Спорт [4]
E-book [6]
Чат
Санал асуулга
Та нарт цэцэ даалгддагуу ?
Total of answers: 1051

Статистиk











Main » 2009 » May » 19 » Kama-sutra буюу “Дурлалын ном” "TATAX BOOK "
Kama-sutra буюу “Дурлалын ном” "TATAX BOOK "
10:29 AM
http://thenerdofher.files.wordpress.com/2008/05/the-sad-man_s-kama-sutra.jpg
Бие сэтгэлээрээ ханьсан жаргах жинхэнэ дурлалын тухай сурах бичгийг 4-5 дугаар зууны үед Энэтхэг улсад зохиосон ажээ. Энэ номыг ” Кама-сутра ” гэх бөгөөд үгчилэн орчуулбал дурлалын зөвлөлгөө гэсэн утгатай юм байна. Уг номыг бүтээн туурвигчийг Малинга Ватсаяна гэдэг буюу тэрээр бурханд ихэд сүжиглэдэг, цэцэн мэргэн оюун ухаантай нэгэн байжээ. Энэтхэгчүүд бэлгийн харьцааг “урлаг” хэмээн хөгжүүлж бие, сэтгэл, санаа гурав нэгдэн нийлэх хосгүй нандин мөчийг нарийвчлан судалсаар байжээ.
Ийнхүү төгс төгөлдөржүүлсэн сексийн сургууль – дурлалын хөтөлбөр нь хүйс бүрийнхээ болон харилцан бие биенийхээ авир араншин, онцгой гайхамшигт бүхнийг нь бүрэн дүүрэн таньж мэдэхийг сургасан уянгын сургаал юм. Зохиогч энэхүү номондоо хүмүүний сэтгэл зүй, физиологийн бүхий л үйл ажиллагааг нарийн зүй тогтлоор бүлэглэн оруулжээ. Кама – сутра зохиолд амьдралын сургамж болон сэтгэл догдлуулам уянгын хэлхээсүүдийг хувь тэнцүү оруулснаараа их сонин байдаг. Үнсэлт, тэврэлт, бэлгийн харьцааны үйлдэх байрлал бүхэн нь хийсвэр биш үйл явдлын бодит зураг байдагт хамаг утга нь оршино. Тухайлбал үнсэлтийн зарим хэлбэр нь “ичингүйрэхүй”, “Уруулын тэмцэл”, “дунд” гэх мэтийн нэртэй байдаг.
Энэтхэг бол ёс жаягаа нарийн сахидаг ард түмэн. Европ аргын бэлгийн харьцаа тэдэнд хэт түргэн, төгс бус, бүр бүдүүлэг мэт санагдаж магадгүй. Тэд бэлгийн харьцааг үйлдэхдээ нүүр, гар, биеийн бүх хэсгээс үнсэн таалж, эхлээд суугаа, босоо, хэвтээгээр тэврэлдэн янаглаж, дураа хөдөлгөн цэнгэдэг байна. Үнсэлт амрагийнхаа хацар дээгүүр үл мэдэг ирвэгнүүлэн үнсэхээс ахисаар хэлээ озолцон дуусна. Үүлэн борооны өмнөх янаглал нь 64 хувилбартай ажгуу. Номын төгсгөлд “Нууц шинжлэх ухаан” гэсэн хавсралт бий. Энэ хэсэгт эрчүүдийн хүч тамирыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн өвчнийг анагаах, сэтгэл хөөрлөө хазаарлах зэрэг бүхий л заавар зөвлөлгөө, арга хэрэгсэл төдийгүй эмэггэйчүүдийн эр нөхрөө араараа тавих үедээ хэрэглэх ургамлын тухай ч тодорхой бичсэн байдаг.
“Кама – сутра” нь шинжлэх ухааны шинж чанартай төдийгүй ёс суртахуун, сургаал номыг дээдлэн хүндлэх үзэл бодлын үүднээс бичигдсэн гэдэг. Энэхүү үнэт бүтээлийг туурвигч Ватсаяна авхай “Бие сэтгэлээрээ ханьсан жаргах урлагийг бүрэн төгс эзэмшүүлснээрээ амраг хосуудын гэр бүлийн тогтвортой байдлыг батжуулахыг зорьсон” гэж өгүүлсэн байдаг.
Дорнынхон гаднах байдлаараа даруу номхон, сексийн тухай тааруухан ойлголт төрүүлж байсан ч харин Өрнөдөөс илүү төгс төгөлдөр урлаг болгон эзэмшиж чадсаныг нотлох энэхүү номыг өнөөгийнхөн бишрэн сонирхож, ахиулан суралцах боллоо. Манай өвөг дээдэс яг энэхүү номын цагаан толгойгоор гэр бүлийн гишүүдийн зан суртахуун харилцаа хүмүүжлийг уламжлуулан өвлүүлж ирсэн хэдий ч “коммунизмын үүл”-нд замхарсан билээ. Залуу болон тогтсон гэр бүлд сурах бичиг болсон энэхүү номыг эрхэмлэн судалж ёсчлон дагавал хайрын илч, дурлалын хүч буурахгүй учиртай.
“Кама-сутра” Таны насан туршийн ширээний ном, багш, зөвлөгч, тань мөн болохыг санаарай…

Дур хүслийн цэг ба хуялын тухай товч

Хүний дур хүслийн цэг нь тогтмол нэг газар байдаггүй. Ялангуяа эмэгтэйчүүдийнх шинийн cap дүүрэх тутам өлмийгөөсөө толгойн орой хүртэл дээшилж, cap хуучирч дундрах тутам дахин доош шилжиж байдаг. Дур хүслийн цэг байгаа цэгийг
олж тэмтэрч, илбээс бэлгийн сэрэл хүчтэй хөдөлж, хурьцал үйлдэх дур хүслийг оргилуулна. Эр хүний эр эс үрийн шингэнтэй нийлж хурьцлын үед гадагш гарахыг хуял гэж нэрлэнэ. Хуял нь хүчтэй, сул гэсэн хоёр янз байна. Хүчтэй хуял нь идэвх хөдөлгөөн сайтай байж, эмийн умай уруу ярган орохдоо сайн. Цааш эмийн өндгөн эсийг сэлэн олж нийлэх
чадвартай. Ийм эсээс тогтсон хүүхэд бие цогц нь эрүүл чийрэг, оюун ухааны хувьд сайн байдаг. Харин эсрэг тохиолдолд үр удам сул дорой гарна. Ингэхлээр хуялыг хүч чадалтай байлгах асуудал гарна. Үүний тулд бие эрхтнээ хар нялхаас сэргийлж тордох, ариг гамтай байлгах аргыг сайтар эзэмшихийн гадна хурьцлын ажлыг тоотой цөөн хийх тэвчээр, чадварыг эзэмших болж байна.

/”Кама – сутра” номын хэсгээс/ 


Category: E-book | Views: 1303 | Added by: duugii | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
нэвтрэх хэсэг
Хайлт
Календар
«  May 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Мэдээний архив
найз site
  • ta huswel tanii saitiin banner end bairlana shdee

  • | # Dulguun 99985167 # © 2024 | $sait hugjvvlegch WWW.kass.UCOZ.com buh erh huuliar hamgaalagdsan huulbarlahiig horgilno$ |