4 өдөр, 2024-04-25, 5:13 AM
Нүүр хуудас
Mиний булан
Login
welcome to kass life
Welcome Guest | RSS
Сайтын цэс
Мэдээний төрөл
мэдээ мэдээлэл [23]
програм хангамж [23]
тоглоом [4]
Дуу хөгжим [66]
Клип [18]
Кино [8]
Ханын цаас [3]
График дизайн [1]
Гар утас [0]
Флейш [1]
Видео [2]
Спорт [4]
E-book [6]
Чат
Санал асуулга
Та нарт цэцэ даалгддагуу ?
Total of answers: 1051

Статистиk











Main » 2009 » May » 16 » ''Google''-ийн тухай хэний ч мэддэггvй баримтууд
''Google''-ийн тухай хэний ч мэддэггvй баримтууд
8:25 PM

   Hi хүмүүсээ. юу байцгаана даа. би бас нэг ю хайж байгаад энэ материалыг оллоо л доо. Мэдээж энэ тухайгаа та бүхэндээ хуваалцах гээд хийж байсан юмаа орхиод шууд нийтэллээ. Мэдээллийн эх сурвалж  Miniih.co.сс- ээс татаж авлаа.

Яагаад "Google''-ийн хуудас минималист стилиэр хийгдсэн бэ.
Маш амархан. Сергей Брин болон Ларри Пейж нар HTML-ийг мэддэггvй байсан гэх мэт сонирхолтой баримтуудын тухай Сан-Франциско хотод болсон лекц дээр компанийн менежер хуучилсан байна.
Энэ нийтлэлд дэлхийн хамгийн єргєн хэрэглэдэг хайлтын системийн тухай 12 сонирхолтой баримтыг багтаасан байна.


1. "Google''-ийн vндсэн хуудас ийм цулгуй байдаг нь тvvнийг анх зохиосон хvмvvс HTML хэлийг мэддэггvй байсан учраас хялбар интерфейс хийсэнтэй холбоотой. Анх "Submit" товчлуурыг ч байрлуулж чадаагvй байж. Хайлтын нєхцєлийг єгчихєєд Enter товчлуурыг дардаг байсан бєгєєд хуудас бараг ганцхан хайлтын єгєгдєл оруулдаг мєрнєєс бvрдэж байв.

2. Ийм хачин вэб хуудас байснаас анхны бета-тестерvvд удаан хугацаагаар харж суудаг байлаа. Програм зохиогчид юу болоод байгааг нь асуухад "Би ачаалагдаж дуусахыг нь хvлээж л байна" гэж хариулдаг байжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуудсанд зохиогчийн эрхийг хамгаалсан тухай мэдээлэл нэмж хуудас ачаалагдаж дууссаныг илэрхийлэх болсон байна.

3.Хэрэглэгчдийг ихээр татсан зvйл нь vг vсгийн алдаа шалгадаг функцийг/сvvлд нь "Did you mean" гэж шинэчлэгдсэн/ нэмсэн явдал, Ингэснээр сайтын ачаалал хоёр дахин нэмэгдсэн юм. Програм зохиогчид энэ функцийг дэлгэцийн хаана байршуулах хэрэгтэй вэ гэдэг дээр удаан маргалдсаны эцэст хайлтын доор байрлуулсан.

4. "I'm Feeling Lucky" буюу хэрэглэгчид хайлтын vр дvнг харуулахгvй эхний олдсон хаяг руу шууд илгээдэг функцийг тун цєєхєн хvн хэрэглэдэг аж. Тэгэхдээ хэрэглэгчдэд их таалагддаг тул vлдээхээр шийдсэн байна.

5. Онлайн Orkut группууд Бразилд тvгээмэл. Энэ сайтыг "Google''-ийн ухаантай програм зохиогчийн нэг хийсэн гэдэг. Тэр залууд интерфейс хийх даалгавар єгснєєр "Google''-ийн энэ шинэ бvлэг бусдаасаа онцлог болжээ.

6. "Google" єєрийн хєдєлгvvр болон интерфэйсдээ байнга бага зэргийн єєрчлєлт хийж байдаг бєгєєд албан ёсоор энэ талаар мэдээлдэггvй.

7. "Google" дэлхийд хамгийн олон орчуулагчдын сvлжээтэй.

8. Хэрвээ хэрэглэгчдийн 20 хувь нь функцийг ашиглаж байвал vндсэн интерфэйсд vлдээдэг. "Лав хайлт" хэсэгт багтахын тулд функцийг доод тал нь хэрэглэгчдийн 5 хувь нь ашигладаг байх шаардлагатай.

9. Судалгаанаас харахад цєєн хэдэн хэрэглэгч нийт хэрэглэгчдийн vйлдлийг илтгэж чаддаг учраас энэ дээр vндэслэн байнга хэрэглэгчдийн vйлдлийг судалж байдаг аж.

10. "Google" гэдэг нэрийг алдаанаас болж єгсєн аж. Компанийг vндэслэгчид сайтаа математикийн нэр томьёо "googol" гэж нэрлэх гэж байсан ч бичилтийн алдаа гарсан байна. 10-ын 100 зэргийг "googol" гэж нэрлэдэг юм. Vvнийг сонгосны учир нь компанийг vндэслэгчид ийм тооны вэб хуудсыг индексэлнэ гэж тєлєвлєж байсан хэрэг. Гэхдээ vнэхээр алдаж энэ нэрийг єгсєн vv эсвэл ийм сайт байсан болохоор ингэсэн vv мэдэхгvй. 1995 оны дєрєвдvгээр сарын 13-наас ийм сайт бvртгэлтэй байдаг.

11. "G-mail''-ийг хоёр жил компани дотроо туршиж байж гаргаж иржээ. Нийт зургаан тєрлийн e-mail хэрэглэгч байдаг. Энэ бvх хэрэглэгчийн хэрэгцээг хангах универсал шийдэл болсон гэж vздэг байна.

12. "Google''-ийн ажилтнууд ажлын цагийн 20 хувийг єєрсдийн хувийн тєсєлд зориулж байхыг зєвлєдєг гэнэ. Vр дvнд нь "Google News" болон "Orkut" ертєнцєд мэндэлсэн байна.
Vvнээс гадна Марисса Майер "Google''-ийн тєлєвлєгєєний тухай нэг сонирхолтой баримт дурдсан байна. Тэдний ажилтнууд хайлтын vр дvн 500мс дараа гарч ирж байхаар програмынхаа хєдєлгvvрийг шинэчилж байгаа аж.

Category: мэдээ мэдээлэл | Views: 850 | Added by: duugii | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
нэвтрэх хэсэг
Хайлт
Календар
«  May 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Мэдээний архив
найз site
  • ta huswel tanii saitiin banner end bairlana shdee

  • | # Dulguun 99985167 # © 2024 | $sait hugjvvlegch WWW.kass.UCOZ.com buh erh huuliar hamgaalagdsan huulbarlahiig horgilno$ |