Сайтын цэс |
|
|
Мэдээний төрөл |
|
|
Чат |
|
|
Санал асуулга |
|
|
|
Main » 2009 » May » 16 » olon medeeg bagtaav http://stylefortune.blog.banjig.net/index.php?q=tokio+hotel blogoos awaw
olon medeeg bagtaav http://stylefortune.blog.banjig.net/index.php?q=tokio+hotel blogoos awaw | 8:21 PM |
2009-05-01 15:02:47 Малавигаас хоёр дахь удаа хvvхэд vрчлэн авахаар хvсэлтээ илэрхийлсэн поп од Мадоннад том саад тулгарлаа. Тvvний
vрчлэн авахыг хvсч буй гурван настай охин Мерсигийн эцэг Малавигийн
хуулийн байгууллагад хандан захидал бичжээ. Асрамжийн газар єсч буй
Мерси охины эцэг гэж єєрийгєє танилцуулсан 24 настай залуу Камбева
захидалдаа Мадоннаг мєнгє ихтэй, нэр хvндтэй хvн боловч ээж байх ёс
зvйн эрхгvй гэжээ. "Мадонна 50 гарсан атлаа хагас нvцгэн хувцасладаг нь
энэ хvн ямар ээж болохыг харуулаад єгнє. Хvvхдэд хангалуун амьдралаас
илvv тєрсєн эцэг нь хэрэгтэй" гэж охины эцэг хэлж байна. Тэрээр сард
ердєє 20 ам.долларын цалинтай хамгаалагчийн ажил хийдэг ч охиноо єсгєж
чадна гэж итгvvлэхийг оролдож байна. Камбева охиноо тєрєєгvй байхад
найз охиноо орхиж явсан мєртлєє Мадонна хvvхдийг нь vрчлэх сургаар
гэнэт гарч ирсэн юм. Поп од Мадонна энэ бvх саадыг vл харгалзан Мерсиг
єєрийн нэр дээр vрчлэх гэж Малавийн талд дахин хvсэлт гаргаад байгаа.
Тvvний хvсэлтийг ирэх даваа даваа гаригт хэлэлцэн шийднэ.
Эх сурвалж: Оллоо.мн
2009-04-28 14:20:24
Үнэхээр бяцхан дүү нар маань "Авъяаслаг
Британчууд" шоуг бужигнуулж байна аа. 12 настай өнгөт арьст
Shaheen Jafargholi мөн "Авъяаслаг Британчууд - 2009" шоуны оролцогч.
Тэрээр Miley Cyrus -н The Climb дууг гайхалтай дуулж шүүгч бүүр
итгэхгүй зогсоон дахин өөр дуу дуулуулж байна. Гэхдээ түүний талаар
зарим эх сурвалжууд Susan Boyle-г дарах зорилгоор ам барьсан хэмээж буй
хэдий ч яг одоогоор баттай мэдээлэл л алга л байна. Түүний өвөө нь Иран
хүн юм байна.
2009-04-28 13:34:18 Бид та бүхэнд 46 настай Susan Boyle-н
талаар мэдээлж байсан. Тэгвэл "Авъяаслаг Британчууд" Шоу 3-т бас нэгэн
шүүгдчийг алмайруулсан оролцогч оролцжээ. Тэр оролцогч бол 10 настай
Hollie Steel байлаа.
Steel охин My Fair Lady хэмээх
мюзиклын "I Could Have Danced All Night" дууг бүжиглэж, дуулан үзүүлж
шүүгч Simon Cowell - г шоконд оруулж чаджээ. Өнгөрсөн долоо хоногт
дэлхий нийтийн анхааралд хадагтай Susan Boyle байсан бол энэ долоо
хоногт охины бичлэг Youtube сайтанд байрлаад 24 цаг болоход дэлхий
даяар 13 сая хүн үзсэн байна.
Талбот охины
адил Steel охин дэлхийн хэмжээний од болон гялалзахыг үгүйсгэхгүй
билээ. Та бүхэн түүний тэмцээнд оролцож буй бичлэгийг үзнэ үү ...
Эх сурвалж: Yahoo.com
2009-04-24 15:22:38 Хоёр
гаруй долоо хоногийн өмнө “Авьяаслаг Британичууд” шоунд
орсон цагаасаа хойш дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа бүсгүй бол
47 настай Сюзан Бойл билээ. Эл шоунд дуулсан дууг нь интернэтээр 100
гаруй сая хүн үзэж сонирхсон гэх судалгаа гарсан бөгөөд хатагтай Сюзанг
хамгийн хурдан нэрд гарсан эмэгтэй ч гэж болох байх. Гадаадын хэвлэлээр
Сюзан Бойлийн түүхийг “Үнсгэлжин”-ийн амилсан түүх ч хэмээж
байгаа юм.
"47 настай настай эмэгтэйг дэлхий сонирхож байна." цааш унших »2009-03-26 16:13:04
Ирландын алдарт хамтлаг, рок поп ертөнцийн хашир бурхинууд болох U2
хамтлаг дэлхийн дээд хэмжээний одууд болохоо дахин баталлаа. Учир нь
тус хамтлагийн Барселона хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглох аялан
тоглолтын 90 мянган тасалбар 54 минутын дотор зарагдаж дуусчээ.
Цаг хүрэхгүй хугацаанд 90
мянган тасалбар эздэдээ хүрсэн агаад тасалбарыг гол төлөв интернэтээр
худалдан авсан байна. Энэхүү тоглолт Барселоны хөлбөмбөгийн талбайд
зургадугаар сарын 30-ны өдөр болох бөгөөд шинээр гаргасан "No Line on
the Horizon" цомгоо сурталчлах "360 degrees" нэртэй аялан тоглолт нь юм.
Харин хамтлагийнхан
Барселонагаас Миланы Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнг, дараа нь Франц,
Герман, Голланд улсуудыг зорих аж. Гурван жил гаруй урлагаасаа хөндийн
байсан хамтлаг долугаар сарын 24-ны өдөр төрсөн гэртээ буюу Ирланддаа
ирж тоглоод цааш Швед, Польш, Унгар зэрэг улсыг зорьж дараахан нь Их
Британид дөрвөн ч тоглолт хийх ажээ.
Эх сурвалж: News.mn NEW WAVE
1970-аад оны эцсээр панк-рокийг орлохоор гарч ирсэн хєгжмийн нэгэн
тєрлийг хєгжим судлаачид “нью-вэйв” гэж нэрлэх болсон
байна. Нью-вэйвийн дуу хоолойг єнєєдєр та бид хєгжмийн тєрєл бvрийн
бvтээлээс сонсож болох бєгєєд vvнийг панк-ритмтэй поп-саунд ч гэж
ойлгож болно. The Cars, Blondie болон 1976 оноос хойшхи бараг ихэнх
хамтлаг, дуучид энэ урсгалд автагдсан гэж vздэг. Тvvнчлэн жинхэнэ
панк-рок гэгддэг Talking Heads, Pere Ubu-гийн зарим дуу ч нью-вэйв
стилиэр хийгдсэн байдаг.
Америкийн тэрбумтан
хатагтай Опра саяхан Грэммийн шагналын үеэр залуу од Рианнад тохиолдсон
хэргийн талаар сэтгэгдлээ ярьжээ. Опра залуу бүсгүйд хандан "Хэрвээ тэр
чамд нэг л удаа гар хүрсэн бол дахиж заавал зодно. Би үүнийг олон жил
бүсгүйчүүдэд хэлж байна." гэжээ.
Дашрамд дурьдахад,
шүүх дуучны аюулгүй байдлыг хангах үүднээс Крис, Рианна нарын бүх яриаг
бичих шийд гаргасан билээ. Энэ тогтоол 2012 оны 3-р сарыг дуустал хүчин
төгөлдөр үйлчлэх юм. Мөн Крис Браун Рианнад дахин гэмтэл учруулбал 10
сая ам.доллар төлөх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Гого.мн
Micheal Jackson дэлхийн томоохон
хотуудаар энэ онд "This is it" нэртэй аялан тоглолтоо хийхээ мэдэгдсэн
билээ. Тэгвэл энэхүү аялан тоглолтын төгсгөл болох Лондон хотын 20.000
хүний багтаамжтай О2 Арена-д тоглох тоглолтоо сунгаж байгаа юм байна.
Хуваарийн дагуу бол Долдугаар сарын 8,
12, 14, 16, 18, 22, 24, 26, 28 мөн Наймдугаар сарын 1, 3, 10, 12, 17,
19, 24, 26нд байсан ба түүний тоглолтын тасалбарын эрэлт хэрэгцээ маш
их байгаа тул дараагын Есдүгээр сард мөн тоглохоор сунгасан байна.
Наймдугаар сарын 28 болон 30 ба
Есдүгээр сарын 1, 3, 6, 8, 10, 21, 23, 27 болон 29ны өдрүүдэд сунган
тоглолтоо явуулах юм байна. Мөн түүний тоглолтын тасалбарыг орон
нутгийн цагаар 3-сарын 11нээс эхлэн борлуулж эхлэх бөгөөд хэрэв та
бүхэн тасалбарыг худалдаж авахыг хүсвэл түүний албан ёсны сайтын
тасалбар борлуулах булан болох энд дарж, мөн түүний тоглолтын албан ёсны түнш болох энд дарж тус тус худалдан авч болох юм. Түүний тасалбарын үнэ ойролцоогоор 200 ам.доллар байна. Крис
Браун єєрийн экс найз бvсгvйгээ зодсон хэрэгт буруутгагдаад байгаа
бєгєєд саяхан тэрээр анх удаа Лос-Анжелесийн шvvхэд анх мэдvvлгээ єгсєн
байна.
Браун бvсгvйг зодсон талаарх мэдээлэл
гарсан даруйд хоёр сарын эхээр баривчлагдсан. Тэр єдєр тэд
“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслол дээр хамтдаа ирэх байж.
Гэтэл удаагvй байтал Рианна зодуулсан гэх дуулиан дэгдсэн. Урьдчилсан
таамаглалаар бол Рианна тvvнтэй эргэж нийлэхгvй дахин уулзахыг хvсэхгvй
байгаагаа илэрхийлснээс маргаан vvсчээ. Харин бvсгvйн ємгєєлєгч vvнийг
нотлохыг хvсэхгvй байгаа гэнэ. Тэрээр хосуудын хувийн харьцаанд дvгнэлт
хийх нь утгагvй хэмээн vзэж байгаа юм. Хэрэг явдалын гол нь Браун
эмэгтэй хvний эрх чєлєєнд бvдvvлгээр халдаж, зодсонд л байгаа гэжээ.
Эх сурвалж: Оллоо.мн
Оросын
нэрт дуучин Алла Пугачева “ОХУ, ТУХН-ийн нутгаар хийх
“Дөрөвдүгээр сараас дөрөвдүгээр сарыг дуустал” нэртэй ойн
тоглолтынхоо дараа концертын ажлаа дуусгах болжээ. “Би
салах ёс гүйцэтгэн тайзаа үнсэхгүй. Зүгээр л дуучны хувьд концертын
ажлаа зогсооно” гэж Пугачева хэвлэлийн хурал дээр хэллээ.
Дуучин цаашид юу хийхээ ч мэдэж байна. Хэдийгээр одоо “хямрал
болж, мөнгө олох хэрэгтэй” байгаа ч ингэх болсон нь хэдэн
шалтгаантай гэж тэр ярив. “Хоёр гол шалтгаан байна. Нэгдүгээрт,
миний биеийн байдал ийш тийшээ давхиад байх боломжгүй байна. Хоёрдугаар
шалтгаан нь, би хэдэн удаа мэс засал хийлгэсний дараа хоолой маань
сөөж, үзэгчдэд хүргэхийг хүссэн тэр өнгөөрөө би дуулж чадахаа
болив” гэж тэр тайлбарлав. “Дуучин Пугачева тайзаа
орхивч өөр Алла Пугачевагийн цаг ирнэ. Түүнд “Аллагийн
радио” бий. Театр, киноны ажил бий” гэж тэр ярилаа.
1986
оны 3 сарын 20 нд төрсөн Joanne Stefani Germanotta буюу тайзны нэр нь
Lady GaGa, Америкийн дуучин, ая зохиогч, хөгжимчин. Нью Йорк хотноо
мэндэлсэн, Итали гэр бүлээс гаралтай. GaGa нь поп, дэнс, электроник
урсгалаар уран бүтээлүүдээ туурвидаг.
Тэрээр 2008 онд анхны цомог болох
"The Fame" нэртэй цомгоо гаргасан бөгөөд түүний цомгийн сингл болох
"Just Dance" дуу нь Биллбоардын шилдэгүүдийг олон долоо хоног тэргүүлж
түүнд маш их амжилтыг авч ирээд байгаа билээ. Мөн түүний цомгийн
дараагын синл болох "Poker Face" хэмээх дуу нь ч гэсэн тун удахгүй
шилдэг 10т орж ирэх байх.
Энэ цомгийнхоо "Just Dance"
бүтээлээрээ энэ сарын 9нд шагналын эздээ тодруулах 51 дэх удаагын
Грэмми-гийн шагнал гардуулах арга хэмжээний Шилдэг Дэнс Бичлэг
номинацид өрсөлдөхөөр нэр дэвшээд байна.
Ингээд түүний 2 дахь сингл болох "Poker Face" дууг хүргэж бас л гоё дуу шооо. Сонсоод тааладвал сэтгэгдлээ үлдээнэ үү.
Талбот охины талаарх мэдээллийг хайж байгаад бас нэгэн сонирхолтой мэдээллийг олсон юм. Энэ талаараа бас хуваалцахаар шийдлээ.
Тавхан настай Юү Е Юүн охин 2007 оны
гуравдугаар сард Өмнөд Солонгосын авьяастан шалгаруулах “Star
King” нэвтрүүлэгт оролцжээ. Тайзнаа гарч ирэхтэй зэрэгцэн
үзэгчдийн алга ташилт нижигнэхэд бяцхан охин “Төгөлдөр хуур хаана
байгаа вэ” хэмээн асуухын учир нь Юү охин төрөлхийн хараагүй юм.
Бяцхан сахиусан тэнгэрт хэн ч төгөлдөр хуур тоглохыг зааж, сургаж
өгөөгүй, гэхдээ тэр ямар ч дууг нэг сонсоод л төгөлдөр хуурт тоглож
чадах авьяас бурхнаас түүнд заяажээ. Түүнийүү авьяас анх гурван настайд
нь илэрсэн гэнэ. Ээжийнхээ дуулж өгдөг байсан дууг нэг л өдөр төгөлдөр
хуурын ард суугаад, тоглож эхэлсэн аж. Юү Е Юүн охиныг “Star
King” шоунд оролцож байх үед хуран цугларсан үзэгчид төдийгүй
шүүгчдийн нүдэнд нулимс цийлэгнэж, олон хүн Юү охины гайхамшигт
авьяасыг шүтэн биширсэн юм.үй, тавхан настай охин ийн олныг бишрүүлсэн
нь ер бусын хэрэг гэлтэй. Тэрбээр 2002 оны долдугаар сард хорвоод
мэндэлжээ.
Бяцхан охин цав цагаахан төгөлдөр хуурны ард суугаад
хэн хүний санаанд багтамгүй Бетховений “Fur Elise”
симфонийг ямар ч нот харалгүй, нэг ч хөг алдалгүй чадварлаг тоглосон.
Түүний үзүүлбэрийн дараа шүүгчид үзэгчдийн суудалд суусан Юү охины ээж
Пак Жүн Сүнээс гэр бүлийн удамд ийм чадварлаг төгөлдөр хуурч бий юу гэж
асуутал, “Үгүй ээ, бид үнэндээ хөгжим мэдэхгүй. Бид хүүхэдтэй
болох боломжгүй байсан учраас Е Юүнийг өргөж авсан юм” хэмээн
хариулсан юм. Үнэхээр тавхан настай бяцхан охинд энэ их авьяасыг бурхан
илгээсэн бололтой.
Хорвоогийн энгүй их авьяастнуудын нэг бол
зургаан настай Конни Талбот охин. Тэрбээр Британийн алдарт
“Britain’s Got Talent” шоунд оролцож байсан гайхалтай
чадварлаг хоолойтой өхөөрдөм бяцхан дуучин охин юм. Конни Өмнөд
Солонгост ирж, “Star King” шоунд ая дуугаа өргөх үед Юү Е
Юүн охинтой анх уулзжээ. Хорвоогийн хосгүй авьяастай хоёр бяцхан охин
ийнхүү нэг дор нэг телевизийн шоунд хамт оролцсон байна.
Юү охин
өдгөө зургаан настай. Хэдийгээр хорвоог харах нүдгүй ч гайхалтай
авьяастай тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 3-нд Сингапурын Хүүхдийн
боловсролын төвд очиж, авьяасаа бусадтай хуваалцсан юм. Тэрбээр
“Star King” шоунд оролцож, түүний бичлэг дэлхийн хамгийн
том видео порталь болох “Youtube” дээр тавигдсан цагаас
хойш нэр хүнд нь өсч, олны танил болжээ. Юү Е Юүний эцэг, эх өдгөө
түүний авьяасыг үнэлж, хөгжүүлж чадах төгөлдөр хуурын багш хайж байгаа
бөгөөд хэзээ нэгэн цагт дэлхийг донсолгосон шилдэг төгөлдөр хуурч болно
гэдэгт итгэж, найдаж яваа гэнэ.
Дэлгэрэнгүй хэсгээр орж түүнтэй холбоотой бичлэгүүдийг болон Талбот-тай хамт бичлэгүүдийг үзэх боломжтой.
Connie Talbot 2000 оны 11 сарын 20нд төрсөн Английн бяцхан од. Охин анх
2007 оны 6хан настай байхдаа Авъяаслаг Британичууд буюу Britain's Got
Talent (Та бүхэн санаж байгаа байх энэхүү тэмцээнд манай Монголын нэг
уран нугараач бүсгүй оролцож шүүгчдийг хэрхэн алмайруулж байсныг)
хэмээх ТВ-ийн шоунд оролцож шувтаргын шатанд шалгарч, Paul Potts гэгчид
ялагдаж байжээ. Энэ бүгдээс эхлэн түүний од болох гараа нь эхэлсэн
гэхэд буруудахгүй болов уу.
Уг шоуны дараагаар Talbot-г аав
нь “Sony BMG” нэртэй дуу бичлэгийн компанитай гэрээ
байгуулан дууг нь бичүүлэхийг хүссэн ч түүнийг хэтэрхий жаахан байна
гээд татгалзсан байна. Харин Talbot-тай Rainbow Recording Company
бичлэгийн компани гэрээ байгуулж түүний анхны цомог Over the Rainbow
гэх цомгийг Англи улсад 2007 оны 11 сарын 26нд худалдаанд гаргасан нь
түүнд маш амжилтыг авч ирсэн юм. Тус цомгоо мөн 200 оны 6 сарын 18 нд
дахин шинэчилж шинэ аязын жагсааллтайгаар сингл цомог болгон гаргасан
байна.
Түүний энэхүү цомог нь дэлхий даяар
250.000 хувь борлогдож, түүнийг ганцхан Англи биш Европ, Америк, Ази
тивүүдэд хүн болгон мэддэг болсон юм. Мөн түүний тухай түүний дуунуудын
бичлэгүүдийг YouTube сайтаар дамжуулан маш их хүн үзэх болсон байна.
Ингээд 6хан настай байхдаа од болон гялалзсан юм. Түүний төрөлхийн
авъяас, уянгалаг хоолойнд татагдсан өхөөрдсөн дэлхийн мянга мянган
шүтэн бишрэгчидтэй болж чаджээ.
Түүний амжилт ингээд зогссонгүй ээ.
2008 оны 11 сарын 24 хоёр дахь цомог болох "Connie Talbot's Christmas
Album" хэмээх цомгоо гаргаж энэхүү цомог нь түүнийг дуу хөгжмийн
ертөнцөд жинхэнэ оргилд хүргэсэн байна.
Талбот охин маань одоо гэр бүлийнхээ хамт Streetly-дээ амьдарч, дунд сургуульдаа үргэжлүүлэн сурч байгаа гэнэ.
Түүнд үнэхээр авъяас, сайхан дуу
хоолойг харамгүй заяажээ. Таньд санал болгоход та зүгээр доорх видео-г
үзэхэд та үнэхээр уулга алдах болно.
Оросын
эстрадын од 59 настай Алла Пугачева хамтран амьдрагч 33 настай
Максим Галкинд өнгөрсөн шинэ жилийн баяраар тансаг бэлэг өгчээ. Максим
"Би хэзээ ч өөртөө ийм зүйл худалдан авахгүй байсан. Үнэтэйдээ бус гол
нь "Хермис"-ийн цүнх шиг хэтэрхий тансаг болохоор нь. Гэхдээ үнэхээр
сайхан байна" гэжээ.
Пугачева түүнд 18 каратын алтан чимэглэлтэй, хар арьсан гадаргатай гар утас бэлэглэсэн аж.
Түүний
үнэ нь 1 сая рубль юм байна. Мөн түүнийг одоогоор "Алтан залуу" хэмээн
хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр ярьж бичиж байгаа гэнэ.
Зургууд дээр дарж томоор харж болно.
Эх сурвалж: гого.мн
Фото эх сурвалж: newsmusic.ru
Америкийн Шүтээн хэмээх шинэ залуу одыг нээн жинхэнэ Америк од болгох
зорилго бүхий дэлхийн томоохон Реалити Шоуны нэгэд албан ёсоор багтах
шоуны шинэ улирал эхэлсэнийг та бүхэн мэдэж байгаа байх.
Энэ удаагын шоу нь 4 шүүгчтэйгээр явагдах болсон байна. Шинэ шүүгчээр Грэмми-н шагналт ая зохиогч Kara DioGuardi орж Paula
Abdul, Simon Cowell болон Randy Jackson нарын хамтаар дараагын шинэ
Америкийн шүтээний ялагчыг тодруулах хэцүүхэн бөгөөд хариуцлагатай
албанд томилогджээ.
DioGuardio нь дуучин Kelly Clarkson,
Christina Aguilera, Gwen Stefani, Celine Dion, Faith Hill, Carrie
Underwood болон Pink нартай хамтран ажиллаж байсан нэгэн гэнэ.
Энэхүү шоуны шинэ улирал нь энэ 1 сард эхэлсэн бөгөөд зуны үеэр бүрэн дуусах юм байна. FOX ТВ-гээр цацагдаж байгаа юм байна.
Албан ёсны сайт: www.americanidol.com
Түүний талаар.
Дуучин Duffy болон Coldplay хамтлаг Их-Британий хөгжмийн шагнал гардуулах арга хэмжээнд зонхилох төлөвтэй байна.
Coldplay хамтлагын цомог "Viva La Vida"
ба дуучин Duffy - н "Rockferry" цомгууд Brit Award - н
шилдэг Англи цомог номинациудад өрсөлдөж байна.
Coldplay хамтлаг мөн Elbow, Girls Aloud, Radiohead болон Английн шилдэг залуусын хамтлагын нэг Take That гэсэн хамтлагуудтай Английн шилдэг групп буюу хамтлаг гэсэн номинацид өрсөлдөж байгаа юм.
Энэхүү арга хэмжээнд дан Англи хамтлаг,
дуучдаас гадна гадаадын хамтлаг, дуучдын оролцдог International хэмээх
номинацууд олон байдаг билээ. Эрэгтэй, эмэгтэй шилдэг олон улсын
дуучин, шилдэг гадаад цомог, шилдэг гадаад хамтлаг гэх мэт.
Тэдгээр номинациудад Kayne West, Beyonce болон Kings of Leon гэсэн дуучид бас өрсөлдөж буй юм байна.
Brit Awards хэмээх Английн энэхүү арга
хэмжээний оролцогчдыг өнөөдрөөс эхлэн зарлаж байгаа бөгөөд ирэх 2 сарын
18 ны өдөр ялагчид нь тодрох юм.
Та бүхэн хэрвээ энэхүү шалгаруулалтанд
өөрийн сонсох дуртай хамтлаг дуучиддаа санал өгөхийг болон номинациудад
ямар хамтлаг, дуучид нэр дэвшсэнийг сонирхохыг хүсвэл албан ёсны сайт www.brits.co.uk орж сонирхоорой.
|
Category: мэдээ мэдээлэл |
Views: 1783 |
Added by: duugii
| Rating: 0.0/0 |
|
|
|
нэвтрэх хэсэг |
|
|
Хайлт |
|
|
Календар |
|
|
Мэдээний архив |
|
|
|