6 өдөр, 2024-04-20, 2:44 PM
Нүүр хуудас
Mиний булан
Login
welcome to kass life
Welcome Guest | RSS
Сайтын цэс
Мэдээний төрөл
мэдээ мэдээлэл [23]
програм хангамж [23]
тоглоом [4]
Дуу хөгжим [66]
Клип [18]
Кино [8]
Ханын цаас [3]
График дизайн [1]
Гар утас [0]
Флейш [1]
Видео [2]
Спорт [4]
E-book [6]
Чат
Санал асуулга
Та нарт цэцэ даалгддагуу ?
Total of answers: 1051

Статистиk











Main » 2009 » May » 16 » Чөлөөт цаг - Хүний нэрний сонин хачин
Чөлөөт цаг - Хүний нэрний сонин хачин
8:15 PM

 Hi  хүмүүсээ. Шинээр бий болж буй өдрийн мэнд. Би ингэж бодлоо л доо. Нээрээ миний нэр ямар утга учиртай юм болоо? Яагаад энэ нэрийг өгсөн юм болоо? гэж.. Тэгээд ч дуудах нэрийг эцэг эх, эмээ өвөө, ураг төрлийнхөн, урт шар дээлтүүдийнхээ сонгуулиар шалгаруулдаг ч Дуурсагдах алдарыг өөрөө олж авахад хүрдэг хүний энэхэн хорвоод үхэхээсээ өмнө заавал амжуулваас зохих 1. Үр удмаа үлдээх, 2. Ном бичих, 3. Мод тарих гэсэн гурван үйлээс чадахаасаа халтарлаж, халтуурдан эхлүүлж суугаа үеийн олон залуустаа мэдлэгт нь дусал болох мэдээллийг хүргэе. Удахгүй өөрийг чинь өвчсөн юм шиг дуурайсан, цусыг чинь судсандаа булгилуулж, хүслийг чинь сэтгэлдээ шивнэсэн хөөрхөн алаг үрстэй болж, өсөхийн жаргал, өтлөхийн жаргалуудаа хослуулан жамаараа жаргах болтугай.

Үрийн заяа нь түшсэн улсуудад удам залгах хүүхэддээ нэр бодож олох том хариуцлага ноогддогийг мартаж болохгүй. Лам хараас асууж урт гэгчийн төвд нэр авах эцэг эхчүүд ч бий. Тэгвэл бид алсдаа үр хүүхдэд маань өгсөн нэр тэдэнд яаж нөлөөлөх, ямар үр дагавартай байх талаар бодож чаддаг болов уу. Барууны нийгэмд хүний овог /монголын хувьд эцгийн нэр/, өөрийн нэр болон Title буюу (Mr, Ms, Dr) Гуншинг оролцуулаад нийт 20 тэмдэгтэнд багтаж байхаар тооцоолсон байдаг ба ихэнх мэдээллийн систем нь электронжсон - барууны банк, татварын газар, нийгмийн халамжын төв, ажилд зуучлах товчоо гэх мэт байгууллагуудад бүртгүүлэх, үйлчлүүлэхийн тулд манай монголчууд маань багагүй бэрхшээл амсдаг билээ.

Эцгийн нэр болон өөрийн нэрний аль нэг нь урт /10-с дээш үсэгтэй/ хүмүүсийн бүтэн нэр, гуншинтайгаа кредит карт дээр нь багтдаггүйгээс өөрийн нэрний зөвхөн эхний үсгийг тавиулах нь уг картыг жолооны үнэмлэх /барууныхны хувьд хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх гэсэн үг/ авах зэрэг бусад тохиолдлуудад хүчинтэй бичиг баримтанд тооцуулахад төвөгтэй байдаг ба эцгийн нэр нь ижил байх магадлал өндөртэй ах дүү, найз нөхөд, бусад хүмүүст урьдчилан сэргийлэхэд бэрх элдэв асуудал үүсгэж болзошгүй байдаг. Мөн өөрийн нэр дээр чек хүлээн авахад нэр нь таслагдсан, тал дутуу нэрээр ирдэгээс болоод зарим банкууд чекийг нь бэлэн мөнгө болгохоос зайлсхийх талтай. Цалингаа чекээр авах магадлалтай бүлгийнхэнд том асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг оролцуулсан мессеж нисгэлээ шүү.

Мөн залгаа нэрнүүд /Энх-Од=Enkh-Od -н “-” dash-г зарим програм таньдаггүй, хориотой тэмдэгтэд тооцдог/, олон гийгүүлэгч зэрэг орсон 2-с дээш нэрний нийлэмж бүхий /Мөнхлхагва=MuNKHLKHagva, Энхцэцэг мэтийн Ink (бэх, черниль), Monk (лам, хувраг)-с цаашаагаа шууд гацаанд оруулдаг/ нэрнээсээ болж хөгтэй, хүндрэлтэй асуудлуудаас салдаггүй олон хүн байдаг. Мөн англиар буулгахад төвөгтэй, хүн цээжлэхийн аргагүй нэрнээсээ болж янз бүрийн хоч авдаг хүмүүс цөөнгүй. Жишээ нь Буугий гэсэн энгийн монгол нэршлийг яг зөв дуудлагатайгаар англиар буулгавал Boogie (Halloween-ий айлгагч том цагаан сүнс, хамрын бөөрөнхий хатуу нус, хэхэ, шал завхарсан юм), бичигдсэн хэлбэрээр нь буулгавал Buugii, Bugi - Бьюги, Бьюжи, Баагий, Баажий (Баажий байхдаа яахав дээ, хэхэ, Ү-күм болон үнэгэн шуламны онигоог санаж байгаа бол Бажи Бажи томбоов, чики чики чики таа) хэмээх цол хүртэж байгаа юм.

Иймд шинэ үеийн залуустаа хандаж уриалахад гадаад дотоодод их тэнэдэг болсон, ирээдүйн дэлхийн иргэд болох үр хүүхэддээ нэр бодож олохдоо болж өгвөл латинаар амархан хөрвөдөг, дуудлага нь аль нэгэн англи нэртэй төстэй Мишээл, Ану, Сэндэр, Монгол, Чингис /за, хүүхдээсээ ч хүнд жинтэй нэр гэжугаа, хэхэ/ гэх мэт ө, ү, ц, ь үсэг бага шиг оролцсон богиновтор нэр өгч, амьдралыг нь арай амар хялбар болгох эсвэл Монголыг дэлхий нийтэд алдартай болгож, Монгол нэр, нэршлийг дэлхийн ард түмэнд таниулах, урт нэрийг барууны програм хангамжууд хүлээн зөвшөөрч, таньдаг болгох ажилд ханцуй шамлан орох талаар чухалчилж анхаарцгааяа, ард түмний хэлтэрхийнүүд минь ээ. Анхаарал тавьсанд асар их талархав.

Шинээр төрсөн хүүхдэд зориулсан Монгол нэрсийн электрон сан үүсгэж, вэбэнд байрлуулах сайн санаатан байвал гараад ирээрэй. Баярлалаа башийлаа. Балиашиглахын байгааз дээ, найзуудаа.

 

* Бас зөвхөн англи хэл ч биш бусад хэлний тухайд ярьвал Дөл хэмээх сайхан нэр японоор хөрвөхдөө Дорү болдогоос болоод Doll - Хүүхэлдэй, Dollar - Доллар хэмээгч хүүхэдтэй мэт болдог явдал бий. Гэвч гадаад пасспорт авахад дэлхийн хэл болсон англи хэл дээр нэрээ бичүүлнэ гэдгээ анхаарч бодож явцгааяаа.

******************************************************

Доорх мэдээллүүд энд тэндээс ирсэн учраас баахан линк оруулахаас залхуурав. Ихэнх нь мессенжерээр тараагдаад байгаа юм.

http://news.gogo.mn/r/44152

http://blog.banjig.net/b/post.php?blog_id=4085&post_id=78924

Cонин нэртэй хүмүүс & Монголд хамгийн их байдаг нэрнүүд

Монголд хамгийн их байдаг нэрнүүд

оюунчимэг 13,198.00
алтанцэцэг 13,170.00
энхтуяа 11,994.00
батбаяр 11,498.00
эрдэнэчимэг 11,374.00
болормаа 11,144.00
ганболд 11,083.00
отгонбаяр 11,080.00
батэрдэнэ 10,862.00
наранцэцэг 10,805.00
лхагвасүрэн 10,611.00
оюунцэцэг 10,466.00
ганбаатар 10,359.00
баярсайхан 10,181.00
нарантуяа 9,877.00
ганзориг 9,726.00
батжаргал 9,443.00
нэргүй 9,443.00
энхжаргал 9,426.00
батсайхан 9,059.00

———————-

Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол Сэлэнгэ аймагт энэ жил хоёр ой хүрч байгаа Найманзууннандинцэцэг, Говь-Сүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-сүрэнболд хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж.

Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.

Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм. Сонин байгааз.

 

Category: мэдээ мэдээлэл | Views: 1087 | Added by: duugii | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
нэвтрэх хэсэг
Хайлт
Календар
«  May 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Мэдээний архив
найз site
  • ta huswel tanii saitiin banner end bairlana shdee

  • | # Dulguun 99985167 # © 2024 | $sait hugjvvlegch WWW.kass.UCOZ.com buh erh huuliar hamgaalagdsan huulbarlahiig horgilno$ |