3 өдөр, 2024-04-24, 10:15 AM
Нүүр хуудас
Mиний булан
Login
welcome to kass life
Welcome Guest | RSS
Сайтын цэс
Мэдээний төрөл
мэдээ мэдээлэл [23]
програм хангамж [23]
тоглоом [4]
Дуу хөгжим [66]
Клип [18]
Кино [8]
Ханын цаас [3]
График дизайн [1]
Гар утас [0]
Флейш [1]
Видео [2]
Спорт [4]
E-book [6]
Чат
Санал асуулга
Та нарт цэцэ даалгддагуу ?
Total of answers: 1051

Статистиk











Main » 2009 » May » 16 » Олимпийн наадмын түүх
Олимпийн наадмын түүх
7:57 PM

http://statmaster.sdu.dk/courses/st111/module01/images/olympic.gifHi дахиад л би. одоо таны амралт чөлөөт цагт зориулж жижигхээн олимпийн талаарх мэдээг бэлтгэлээ. Олимп гэдэг бол хүн төрөлхтнийг эв нэгдэлтэй болгож ,хүний хүчин чадал ,нөөц бололцоо хязгааргүй гэдгийг харуулдаг нэг ёсондоо эх дэлхийн бүх хүмүүсийн баяр наадам билээ. Мэдээллийн эх сурвалж Sportnews.mn байлаа.


Эрдэмтэн судлаачид Олимпийн наадмыг МЭӨ 776 оноос эхлэлтэй гэж үздэг ч тодорхой баримт сэлт ховор байдаг учир ихэнх хүмүүс эртний домог яриа болох хүчирхэг Зевс бурхны хүү Геркулес олимпийг үүсгэсэн гэдэгт итгэдэг. Эртний Грекийн домогт өгүүлснээр Геркулес цэнгэлдэх хүрээлэнг байгуулан ,наадмыг дөрвөн жилд нэг удаа явуулахаар тогтоожээ. Мөн тэрээр спортын төрлүүдийн дүрэм ,уралдах зай зэргийг зохиосон гэдэг. Ийнхүү эртний олимп дөрвөн жил тутам амжилттай явагдсаар улам бүр дэлгэрч ,оролоцох төрлүүд нь ч олширч боловсронгүй болсоор олон олон жилийг ардаа үджээ.
Гэвч манай эрний 393 оны үед ид хүчээ аваад байсан Ромын эзэнт гүрний захирагч Теодосиус 1 , өөрийн харанхуй бүдүүлэг бодолдоо хэт итгэн Олимпийг хэрэггүй цаг барсан ажил гэж үзсэнээр барахгүй ,цаашдаа энэ наадмыг зохион байгуулахыг хориглосон байна.
Энэ явдлаас хойш олон олон жил өнгөрсөөр ,Ромын ноёрхол нуран унасан ч дахин энэ наадмыг зохион байгуулах сэтгэлтэн олдохгүй байсаар 19 -р зууны дунд үе хүрэв. Гэхдээ 16 -р зууны үеэс Олимпик ,Олимпион гэх зэрэг багахан хэмжээний спорт наадам явагддаг байсан ч ,ерөнхийдөө ганц хоёрхон орны тамирчид л оролцдог байсан болохоор яав ч үүнийг хүн төрөлхтний баяр гэж нэрлэх болохгүй нь мэдээж.
Эндээс орчин үеийн олимпийн наамдын эхлэл тавигдаж эхэлсэн юм. Орчин цагийн Олимпизмын үүх түүхийн талаар дурсахад заавал нэг хүний нэр дагаж явдаг. Энэ бол ноён Пиер ди Коубердиен. 1863 онд Франц -д төрсөн энэ эрхмийг дөнгөж долоон настай байхад буюу 1870 -аад онд Франц -Германы дайн өрнөсөн билээ. Залуу хүүд энэ дайн маш их зүйлийг бодогдуулсан ба спортын ариун талбарт хүч чадал авхаалж самбаагаараа өрсөлдөж ,баяр цэнгэлийг эдлэх нь улс хоорондын үл ойлголцлыг зохицуулахаас авахуулаад маш олон асуудлыг шийдэж чадах юм байна гэдгийг ухаарч мэджээ.
Язгууртан угсаатай Коубердиен бараг өөрийн бүх амьдралаа энэ үйлсэд зориулсан , ‘Шантарч ,буцмаар мөч олон удаа тохиолдож байсан , гагцхүү өөрийн зөрүүд гөжүүд зангийнхаа хүчинд л урагшаа алхаж байсан үе ч бий‘ ‘ гэж тэрээр нэгэнтээ дурсжээ.

Олон жил хөдөлмөрлөсний эцэст 1894 оны 6 сард тэрээр Парис хотноо олон улсын уулзалт зохион байгуулан Анхдугаар Олимпийн наадмыг зохион байгуулах талаар шийдвэрлэхээр болсон байна. Есөн орны 70 орчим төлөөлгчид цугларсан энэхүү уулзалтаар Олон улсын олимпийн хорооны дүрэм журам , албан тушаалтнууд ,сүлд дуу ,бэлгэдэл буюу эмблэм гээд олон асуудлыг шийдсэн тун ч халуухан өдрүүд үргэлжилсэн.Уулзалтын хамгийн сүүлчийн өдөр Анхдугаар Олимпийн наадмыг хаана зохион байгуулахыг гишүүдийн дунд санал хураалт явуулан олимп анх төрсөн газар нь болох Афин хотноо хоер жилийн дараа хийхээр тогтжээ. Анхны юм гэдэг ямар ч утгаараа хэцүү байдаг. тэр тусмаа олон улс ,орныг цуглуулан , их арга хэмжээн зохион байгуулж , дэлхий дахинийг нэгтгэх их зорилго тавьсан энэ үйлс яавч энгийн хэрэг биш учир хөрөнгө мөнгөнөөс эхлүүлээд цөөнгүй асуудалтай тулгарч байсан. Энэ бүх ачааны ихэнх нь мэдээж Коубердиен дээр буусан. Аль болох олон орон оролцуулахаас авахуулаад ,зохион байгуулалтын ажил ,цэнгэлдэх ,тамирчдийн орон байр гээд түмэн асуудал тулгарч байсан ч сайхан сэтгэлт олон иргэдийн ачаар ямар ч байсан Афинд орчин цагийн нэгдүгээр Олимп амжилттай явагдаж өндөрлөсөн билээ. Амьдралынхаа 20 гаран жилийх зориулсан ажил нь ийнхүү биелсэнд Коубердиен хязгааргүй баяртай байсан тухайгаа хожим энэ эрхэм аз жаргалтайгаар дурсаж суудаг. Энд нэг зүйлийг тодруулах нь зүйтэй болов уу. Хэдийгээр Пиер ди Коубердиен орчин цагийн олимпизыг үндэслэгч боловч түүнтэй хамт үргэлж хамт байж ,их ажлыг нь үүрэлцэж байсан найз Деметриус Векелас -г дурьдахгүй өнгөрөхгүй байхийн аргагүй. Гректээ нэртэй бизнесмен ,зохиолч энэ ноён Коубердиений ажлийг эхнээс нь л дэмжин ,хөрөнгө мөнгөөр тусладаг байсан ба Олон улсын олимпийн хорооны анхны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан ажээ.
За ингээд та бүхэнд орчин цагийн олимпийн наадмын түүхээс сонирхууллаа.

Category: Спорт | Views: 1141 | Added by: duugii | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
нэвтрэх хэсэг
Хайлт
Календар
«  May 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Мэдээний архив
найз site
  • ta huswel tanii saitiin banner end bairlana shdee

  • | # Dulguun 99985167 # © 2024 | $sait hugjvvlegch WWW.kass.UCOZ.com buh erh huuliar hamgaalagdsan huulbarlahiig horgilno$ |