2 өдөр, 2024-04-16, 11:40 PM
Нүүр хуудас
Mиний булан
Login
welcome to kass life
Welcome Guest | RSS
Сайтын цэс
Чат
Санал асуулга
Та нарт цэцэ даалгддагуу ?
Total of answers: 1051

Статистиk











Main » 2009 » May » 28 » hey
hey
11:16 AM

Бичлэгүүд

Ээжээ итгэ хүлээ ...

2009-03-26 04:20:19

Харийн нутгийн сайхныг соёлыг бахдан яваа ч

Холын тэртээх цэнхэр нутаг минь санагдаад байна

Хорогдох зүйлгүй  хүний энэ нутагт

Холын хүслийг тань биелүүлэх гэж зүтгэж явна ээж минь

Нүд тайлж юм үзэж хөгжлийн энтэй хөл нийлүүлэвч 

Нутгаа эцэг эхээ санан гүйгээд очмоор л санагдах юм

Эрдмийн ихийг сураад ирээрэй  миний охин хэмээгээд

Ээж минь надаараа бахархахыг хүссэн болохоор чадахгүй юм даа

Хажууд тань байхдаа зовоож байжээ таныг

Хайр халамжийг тань мэдрээгүй байжээ тэнэгхэн би

Үргэлж миний төлөө зовж нойроо хугаслаж байдаг ээж таныгаа

Үүрд мөнх жаргаахсан  үр чинь

Охин нь тандаа дэндүү их хайртай шүү итгээрэй 

Оломгүй их хүслийг тань биелүүлэх болно хараарай

Нарт ертөнцөд охиноороо та бахархах болно хараарай

Найд, итгэ, хүлээ намайгаа ....

Уяхан сэтгэлийн бэлэг тэмдэг нь та

Ухаарал хайрын минь нандин шүтээн нь та

Уужуу бодлын минь гүн хязгаар нь та

Урагшлах замын минь гэгээн хөтөч нь та

Айдсыг холдуулагч гэгээн Дарь-Эх минь та

Амьдралыг минь чиглүүлэгч мэргэн ухаантан нь та

Гунигийг минь үргээгч нандин дурсамж нь та

Гэнэхэн охиндоо та бурхан шүтээн нь юм шүү

Өсөж төрсөн нутгийн минь

Өлгийдөж тэвэрсэн агаар салхи нь

Нүүрийг минь илбэн таалж байна хэмээн

Нүдэндээ нулимстай зүүднээсээ сэрлээ би

Аав, ээжийн минь төрсөн, балчир насаа өнгөрөөсөн

Арийн сайхан хангай нутгийнхаа

Алаглан хан ургасан цэцгийн дэлбээн дээр

Алхаж байна хэмээн зүүдэллээ би

Сэтгэлд минь дурсамж хөврүүлэн үлдээсэн

Сайхан нутгийнхаа уул ус, агаар салхийг

Санчиг буурал аав шигээ

Санаад байна би , охин нь

Аав ээжийн минь бүх амьдралаа шингээж яваа

Амин нутгийнхаа уул овоонд залбирч л явна

Алсын зорилгодоо хурдхан хүрчхээд

Алтай сайхан нутагтаа бушуухан очно доо

2009-02-07 09:01:46

Халуун биеийн чинь хүсээд байна би

Халамж анхааарал чинь дутаад байна надад

Өнгөрсөн амьдрал минь дурсагдаад байна бодолд

Өөрийн чинь орон зай эзгүйрээд байна энд

          *                  *                   *

Амраг-хан минь уучлаач намайг

Атгахан зүрхэнд минь багтахгүй харуусал

Анхны үнэсэлтээ санаад уучлаач

Алгуурхан дуслах нулимсыг минь бодоод уучлаач

         *                  *                   *

 

Нэг л өдөр чи намайг гээд ирэх болно оо

Нэхэл дагал болж араас минь чиргүүцэлдэнэ

Мянган шөнийн ганцаардлыг минь

Магад тэгж аргадах гэж гүйнэ дээ

    *                  *                   *

Чи минь хэзээ нэгэн цагт ирнэ ээ

Чин хүсэл өвөртлөн хүлээж сууна би

Хэтэрхий чамдаа хайртай болохоор

Хэзээ нэгэн цагт ирнэ гэж итгэж сууна би

    *                  *                   *

Х


Views: 841 | Added by: duugii | Rating: 0.0/0 |
Total comments: 1
0  
1 duugii   (2009-06-01 12:05 PM) [Entry]
comment

Name *:
Email *:
Code *:
нэвтрэх хэсэг
Хайлт
Календар
«  May 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Мэдээний архив
найз site
  • ta huswel tanii saitiin banner end bairlana shdee

  • | # Dulguun 99985167 # © 2024 | $sait hugjvvlegch WWW.kass.UCOZ.com buh erh huuliar hamgaalagdsan huulbarlahiig horgilno$ |